Үерт өртсөн иргэдэд тусламж үзүүллээ
2018-08-10

Долоодугаар сард орсон их хэмжээний  борооны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын ихэнх багийн айл өрхүүд үерт автжээ. Тухайн үед мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийнхэн 600 гаруй айл өрх үерийн гамшигт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол амссан гэсэн тооцоо судалгааг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд ямар айл өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг тогтоох үүднээс аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Монголын улаан загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд орон нутагт ажилласан байна.

 

 

Үүний үр дүнд Ховд аймгийн Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын 4 өрх, Чандмань сумын 7 өрх нийт 187 өрхөд МУЗН-ээс бэлэн мөнгөний тусламж болох 240 300 төгрөг ХААН банкаар дамжуулан олгож эхэлсэн байна. Мөн МУЗН-ээс олгож буй бэлэн мөнгөний тусламжинд хамрагдсан иргэдэд Эрүүл ахуйн багц, Гал тогооны ком, хөнжил, гудас, Усны сав зэрэг багцын тусламжийг олгожээ. Иргэдэд МУЗН-ээс 45 сая төгрөгийн бэлэн мөнгө, 70 сая төгрөгийн бараа материал нийт 115 сая төгрөгийн тусламж үзүүллээ.

Shuud.mn
Сонин хачин