Аргентины парламент үр хөндөлтийг ДЭМЖСЭНГҮЙ
2018-08-10

Аргентаны парламент үр хөндөхийг зөвшөөрөх хуулийн төслийг батлахаас татгалзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг хуулийн төслийг 38 гишүүн эсэргүүцэж, 31 гишүүн дэмжиж, гурван гишүүн саналаа өгөхөөс татгалзаж, нэг гишүүн хуралдаанд оролцоогүй байна. Ийнхүү хууль санаачлагчид төслөө дахин парламентад өргөн барихын тулд нэг жил хүлээх шаардлагатай боллоо.

 

Дээрх үйл явдлын дараа нийслэл Буэнос Айрес хотноо олон мянган эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж “Эмэгтэйчүүдийг шинээр амьдрал эхлүүлэх боломжийг  хаалаа” хэмээжээ.

 

Мөн энэхүү жагсаалтай зэрэгцэн үр хөндөлт хийхийг эсэргүүцэгч холбооныхон “Эрх баригчид Аргентины ирээдүйн үрсийг хамгаалах зөв алхам хийлээ” гэж талархлаа илэрхийлсэн байна.

 

 

Тус улсад өнгөрөгч сард жирэсмний эхний 14 хоногтой үед үр хөндөлт хийхийг гэмт хэрэгт тооцох заалтыг хүчингүй болгох эсэх талаар санал хураалт явагдсан ч парламентын гишүүдийн олонхийн саналаар хуучин хэвээр үлдээжээ.

 

Аргентины Дээд шүүх өнгөрсөн 2012 онд хүчирхийллийн улмаас бие давхар болсон эмэгтэйчүүд үр хөндүүлэхийг зөвшөөрсөн юм. “Аргентинд жилд дунджаар 3,000 охид, бүсгүйчүүд бэлгийн хүчирхийллийн золиос болж, жирэмсэлдэг” хэмээн олон улсын Эмнести интернэйшнл байгууллага мэдэгдсэн билээ.

 

Тус улсын хуулиар эхийн биеийн байдал эрсдэлтэй нөхцөлд байгаа эсвэл сэтгэхүйн өөрчлөлттэй нь тогтоогдсон эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрдөг аж. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин