Таван жилд долоон хүний АМЬ "авсан" "ХУРД" ХХК
2018-08-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн өдрүүдэд барилгын кран унаж, хүн гэмтлээ, барилгын талбайд осол гарч хүн нас барлаа гэх сэрдхийм мэдээ хөвөрч, амьд явах баталгаа байхгүй гэдгийг улам бүр мэдрүүлэх боллоо. Барилгатай холбоотой олон ослын ард “Хурд групп” ХХК гэх нэр холбогдох нь энэ компанийн барилгад итгэж боломгүйг илтгэх мэт.

 

Нийслэлийн байршил сайтай газар бүхэнд  “Рапид харш”, “Хүннү”, “Нарны хотхон” хороолол зэрэг “Хурд”-аар овоглосон барилгууд сүндэрлэж буй. Гэвч “Хурд” нэртэй энэ компанийн барилгын талбайд олон хүний халуун амь үрэгдээд байна.

 

2012 ОН: "Хурд групп"-ийн "Рапид харш" хотхоны барилгын талбайд аюулгүй байдал хангагдаагүйн улмаас ноцтой осол гарч кранчин залуу амиа алдсан.

 

2013 ОН: Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар зүтгүүрийн депогийн хашаанд "Хурд групп" ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын талбай дээр дамнуургаар цемент зөөж явсан 40 орчим насны эрэгтэй хүний дээрээс хавтан, төмөр нурж дарсанаар алтан амийг нь харамсалтайгаар авч одсон.

 

2014 ОН: Хан-Уул дүүрэг дэх “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 1989 онд төрсөн 25 настай, эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байв. Тэрбээр баригдаж байсан барилгын таван давхарт ажиллаж байх үед хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унан амиа алдсан.

 

Мөн “Хурд групп”-ийн “Хүннү-2222″ гэх орон сууцны хорооллын гүйцэтгэгч “Мөнх Отог” нэртэй компанийн гагнуурчин залуу И.Хишигдорж осолд орж, насан туршдаа тахир дутуу нэгэн болж хоцорсон.

 

2015 ОН: “Хурд групп” ХХК-ийн захиалгатай барилгад дөрвөн осол гарч, гурван хүний алтан амь үрэгдсэн.  Тухайлбал тус компанийн захиалгыг гүйцэтгэгч “Дабль пирамид констракшн” ХХК-ийн барилгын талбайд осол гарч нэг хүн нас барсан. Тодруулбал “Хурд” ХХК-ийн "Рапид харш” орон сууцны хороолол баригдаж байх үед 26 настай залуу уг барилгын арваннэгдүгээр давхарт ажиллаж байх үед краны цамхаг нурснаар, краныг жолоодогч залуу хорвоог орхисон.

 

Мөн тус онд “Хурд групп” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэгч “Амаацай” ХХК-ийн барилгын ажлын явцад осол гарч, нэг хүн нас барсан. Түүнчлэн “Хурд групп” ХХК-ийн захилгыг гүйцэтгэгч “Шинэ эх холдолт” ХХК-ийн ажлын явцад мөн нэг хүн нас барсан.

 

Зөвхөн 2015 онд “Хурд групп” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан барилгад гурван ч хүн амь насаа алдаж, тухайн оны хамгийн их осол гарсан барилгын захиалагчаар “Хурд групп” ХХК “тодорч” байв.

 

2018 ОН: Тун саяхан буюу энэ сарын 8-ны 19.22 цагт ХУД-11 хороо, “Хурд групп”-ын “Хүннү хороолол”-ын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.  Дуудлагын дагуу шалгахад "Хурд" группын барилгын туслах ажилтан СХД-11  хороонд оршин суух хаягтай “У” /эр.17н/-нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон байна. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс үүнийг мэдээлсэн.

 

Гэтэл “Хурд групп”-ын хэвлэлийн төлөөлөгч  “Хурд групп” ХХК-ийн  аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК –ний чингэлэг зөөж байсан кран унаж, осол гарч хүний амь нас эрсэджээ. Гэтэл “Хурд групп”  kомпанийн kран унасан мэт осол барилгын талбайд болсон мэт, “Хурд групп”-ийн барьж буй барилга орон сууц мөн Б.Чойжилсүрэн гишүүний зураг бүхий ташаа мэдээ цацаж байгааг залруулмаар байна” гэх тайлбарыг хэлж байна.

 

“Хурд”-ийн барааг зөөж, тээвэрлэдэг компанийн кран унаж осол гарсан. Гэхдээ тэр кран барилгын талбайд биш аж ахуйн хашаанд нь уначихаж. Тийм болохоор 17 настай хүүгийн үхэл бидэнд хамаагүй” гэх утгатай тайлбар хийж, үхлийн буруутныг өөрсдөөсөө холдуулах оролдлого хийх аж. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Хурд групп” ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэж байсан компанийн барилгын талбайд амь насаа алдсан долоон хүний халуун амь “Хурд”-тай холбогдолгүй болж таарах уу...

 

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр "О", ажилтны осол эндэгдэлгүй орчинд ажиллах нөхцөл бүрдүүлэлт түй ч үгүй энэ компанийнхан 17-хон настай хүүгийн үхлийг юман чинээ тоохгүй байгааг хэвлэлийн төлөөлөгчийн дээр хэлсэн үгнээс харж болно. Тэдэнд хүний амь чухал биш, өөрсдийгөө "ГЭМГҮЙ", "ЦАГААХАН" авч үлдэх нь л эрхэм бололтой.  

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ккк:
Бага далдагна
2018-08-14
Manlai:
yum l bolwol Khurd group Choijoo gej negniigee tataj unagadag ene ywuurgui zangaa bolihgui bol bid hugjihgui ee. Ter neg amitani ih hurliin gishuun bolson n buruu ch yum uu, Barilgiin kompanytai n ch buruu yum uu, oilgoh yum alga.
2018-08-13
Ккк:
Бага далдагна
одоо дахиж хурдаас байр авахгүй
2018-08-11
Sehuun:
buh yumiig Hurd group-tei holbono gej yu bna aa. tom tom barilguud bugd tuslan guitsetgegch avch ajilluuldag, bugd hoorondoo gereetei bailgui dee, ter gereen deer hen hen yamar ayulgui baidliig hangaj ajillah yostoig zaasan baidag bailgui dee, yer ni barilgiin talbai deer hudulmur ayulgui baidliig neg burchlen murduj shalgaj zurchil bgaa bol gereelegch shuud jurmiin daguu undur torguuli bichij ajillah heregtei tegehleer ayandaa bugd saijraad irdiim doo.
2018-08-11
Бас л нөгөө Увс
2018-08-11
Naadam center:
Ene naadam center t ard tumen mashinaa unegui tavih ystoi biz de
2018-08-11
Үзэмжгүй шорон шиг барилга хотоор дүүргэсэн компани даа.
2018-08-10
zoch:
УВСЫНХАН, NYAMDORJ, DORLIGJAV TERGUUTENEES AIHGUI BAINA UU
2018-08-10
Nam bus irgen:
Hariutslaga gedeg yum alga bolood udaj bna. Hen mungutei terend huuli ni gulug tsarailaad buhulzuj bna. Ingetlee dampuurah gej Mongolin huuli tsaaz.
2018-08-10
Г Баянжаргал:
Монголчууд цөөн арайчдээ аймаар юм амьнаас илүү мөнгө гэж бхгүй шүү.дээ ар гэрт нь амьнаас нь илүү мөнгө өгдөө та нар
2018-08-10
Г Баянжаргал монголчууд цөөн хайрын хүмүүс арайл дэндүү бна амьнаас илүү мөнгө гэж бхгүй шүү
2018-08-10
Зочин:
Одоо чинь 20180он биздээ сэтгүүлчээ,Ккк,
2018-08-10
Zochin:
Companiin n hariutsaj baigaa huniin ner ustai n gargaachee
2018-08-10
Zochin:
Esen baigaa biz dee. Yagaad ner us baidaggui zovhon Hurd gesen companiin ner garaad hariutsdag ezniin ner n gardaggui um be
2018-08-10
Хурд групп монголчуудыг хурдтайгаар алж өгч байна шүү
2018-08-10
Г Баянжаргал:
Монголчууд цөөн арайчдээ аймаар юм амьнаас илүү мөнгө гэж бхгүй шүү.дээ ар гэрт нь амьнаас нь илүү мөнгө өгдөө та нар
Г Баянжаргал монголчууд цөөн хайрын хүмүүс арайл дэндүү бна амьнаас илүү мөнгө гэж бхгүй шүү