Хандиваар баяжсан ламтан 114 жилийн ял авчээ
2018-08-10

Тайландын шүүх залилан хийсэн ламтан Вирапхон Сукпхонд 114 жилийн ял оноосон талаар  “www.abogado.com” сайт мэдээллээ.

 

 

Ламтан залилан хийсэн, мөнгө угаасан, мөрийтэй тоглоом тоглосон, бэлгийн дарамт үзүүлсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх 20 гаруй хэрэгт буруутгажээ.

 

Түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн дараа “Бид давж заалдах болно” гэж мэдэгдэв. Шүүгч “Ламтан давж заалдах хэрэгтэй. Гэхдээ тэрбээр батлан даалтаар гарах боломжгүй. Тэр үргэлжлүүлэн хоригдох болно” гэлээ.

 

Гэхдээ 114 жилийн ялыг шүүх шоронд 20 жил хоригдох ялаар сольсон байна.

 

Ламтан автомашин, хувийн эдлэн газар,  орон сууц, байшин зэрэг нийт 83 төрлийн хөрөнгийг эзэмшдэг болохыг тогтоожээ. 2008-2013 оны хооронд тэрбээр 10 сая ам.долларыг зөвхөн хандиваар цуглуулсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Харваас:
Манайд ийм танил царай зөндөө
2019-02-04
ө:
Монгол ч ялгаагүй дээ.
2018-11-22
Зочин:
Болж муу ламанцрууд. Үхсэниих нь лам. Хойд насандаа шавьж болж няц гишгүүлж үхмэрүүд. Бусдын зовлонгоор цадагсад.
2018-08-14
zochin:
lam box 2 oos tatvar avaxad tsag ny bolson zugeer l bayjij baugaa
2018-08-10
ZOCHIN:
ZUUN HUREENII DAMBAJAV GEGCH LAM ARHINII UIDVERTEI GESEN
2018-08-10
иргэн:
Манай улсад сүм хийдээс татвар авдаггүй. Гэхдээ лам нараас татвар авах хэрэгтээ. Тэдний хүүхдүүд насанд хүртлээ бусад татвар төлөгчийн төлсөн татвараар эмчлүүлж , сурч бусад бүхийл үйлчилгээг авч байгаа шүүдээ
2018-08-10
hamgiin amar mongo oloh arga. OMG buyanii ajil hiideg humuus yagaad gangan bdg VEEEE. Ugtaa bol zuger engiin daruu bj bolnoo doo te
2018-08-10