Нууц бичлэг хийдэг байсан буудлын эзнийг шийтгэжээ
2018-08-10

Шинэ Зеландын шүүх шүршүүрт орж буй эмэгтэйчүүдийн бичлэгийг хийж, интернэтэд байршуулдаг байсан эрэгтэйд 14 жилийн ял оноосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ял сонсоод буй эрэгтэй Хавки Бэйд үйл ажиллагаагаа явуулдаг зочид буудлын эзэн бөгөөд тэрбээр буудлынхаа угаалгын өрөөнд нууц камерууд байршуулж, бичлэг хийдэг байжээ. Тэрбээр үйлчлүүлэгчдээ мэдэгдэхүйн тулд гарын саван, шампунийн хайрцаг дотор камер байршуулсан аж.

 

Дээрх бичлэгээ тэрбээр насанд хүргэгчдийн сайтад нийтэлдэг байсныг тогтоосон бөгөөд цагдаагийнхан өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг баривчилсан юм.

 

Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сараас 2018 оны хоёрдугаар сар хүртэл нийт 219 нууц бичлэг хийжээ.

 

"Угаалгын өрөөнд нууц камер байршуулсан гэдгийг огт мэдээгүй” хэмээн хохирогчид ярьжээ. Эдгээр эмэгтэйчүүдийн 34-ийнх нь нууц бичлэг цахим ертөнцөд тархсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongold iim buudal bdag sh dee bichleg hiigeed daraa ni daramtaldag
2018-08-10
dsn:
za iim bn ,usand orj bgaa huniig harsnii tuluu 14 jiliin yl avdag bn shuu ,getel manaig yadag bilee Murat yaj bsn bilee ? huuli guil bolnoo gej ,mun nuguu emegteichuud huuhdiin erh gej bahirdag humuus yalaa amraltaa avaad yvaa yu?
2018-08-10