Стивен Сигалыг прокурорууд шалгаж эхэлжээ
2018-08-10

Холливуудын нэт жүжигчин Стивен Сигалыг бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгаж эхэлсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.latimes.com” сайт уламжлав.

 

 

АНУ-ын Лос Анжелес хотын Прокурорын газар уг хэргийг шалгаж, хавтаст хэрэг нээсэн байна.

 

Лос Анжелесийн Цагдаагийн газраас жүжигчинтэй холбоотой хэргийг бидэнд шилжүүлэн өгсөн. Бид хэргийг шалгаж эхэлсэн” хэмээн прокурор мэдэгдлээ.

 

Сигалаас гадна жүжигчин Энтони Андерсон болон продюсер Харви Уайнштейнийг мөн шалгаж эхэлсэн гэнэ.

 

Долоо хоногийн өмнө Сигал АНУ дахь ОХУ-ын хүмүүнлэгийн элчээр сонгогдсон билээ. Түүнийг 10 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн хэдэн сарын өмнөөс буруутгах болсон юм.

 

Тэрбээр бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулиантай ямар ч холбоогүй гэдгээ олонтоо учирласан.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин