“Pokemon Go” тоглоомонд донтсон өвөө ОД болж байна
2018-08-10

Чен Сан Юань гэх 70 настай тайвань эр “Pokemon Go” тоглоомд донтож, ихэнх цагаа уг тоглоомыг тоглоход зарцуулдаг байна.

 

 

Тэрбээр уг тоглоомыг тоглохын тулд 11 гар утас худалдан авсан бөгөөд эдгээр утсаа унадаг дугуйдаа бэхэлсэн аж. Өдгөө 70 настай Чен утасныхаа тоог 15-д хүргэхээр төлөвлөж буй гэнэ.

 

 

Нийслэл Тайпей хотноо нар буухтай зэрэгцэн тэрбээр 11 утсаа бэхэлсэн унадаг дугуйгаа унан, цэцэрлэгт хүрээлэнд очдог байна. Тэрбээр сонирхол нэг хүмүүсийн хамтаар уг тогломоо харанхуй шөнийг үл тоон тоглодог аж.

 

 

Эдгээр утсыг зөвхөн тоглоом тоглоход ашигладаг гэнэ.

 

 

Чен нэгэн хэвлэлд “Би тасралтгүй 20 цаг “Pokemon Go” тоглоомыг тоглож чадна. Ач хүү минь энэ тоглоомыг надад зааж өгсөн. Би тоглож эхэлсэн өдрөөсөө энэхүү тоглоом бүрэн ууссан” хэмээн ярьжээ. Тайванийн цахим тэрбээр ертөнцөд ихээхэн алдаршиж буй.

 

Чен сар бүр 1, 290 ам.долларыг хоббиндоо зарцуулдаг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Kkkk huurhun uvuu ve, ach huu maani zaaj ugsun genee...hun hugshirhuur huuhed shig bol oo gej ene baihdaa...yahav ajilgui hun togloj l baihaas yavah...amidral saihan gazar sanaa zovoh yum ch baih shiv....
2018-08-12
АЧ НЬ ЗААЖ ӨГӨХ ХЭРЭГГҮЙ БАЙЖ
2018-08-10