Төмөр замын гүүр үерт автаж, ихээхэн хохирол учирлаа
2018-08-11

Өчигдөр /2018.08.10/ орой 17 цагийн үед нэг цаг орчим үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас төмөр замын Номт-Цагаан хадын хоорондын замын 1011 км-т байдагё тулгуур дам нуруу нь 40 см доош сууж, нурж болзошгүй аюултай байдал үүсчээ. Үүнийг замчид шуурхай илрүүлж төмөр замын хөдөлгөөнийг 19 цаг 13 минутад түр хаажээ. Үерийн ус төмөр замын гүүрийг давж урсан замын чигжээс чулууг урсган зайлуулж, замын суурь бүтцэд багагүй хэмжээний хохирол учруулсан байна. 

 

 

Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Замын Үүд-Улаанбаатарын чиглэлд аялж байсан 1345 зорчигчтой 275-р галт тэргийг 20 цаг 26 минутад Цагаанхад зөрлөгт төмөр замын хөдөлгөөнийг нээтэл түр зогсоож саатуулжээ. 


Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн аюултай нөхцөл байдлыг арилгах, төмөр замын хөдөлгөөнийг саадгүй хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээг УБТЗ-ын удирдлага яаралтай авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. 


Гүүрийг сэргээн засварлах ажилд 150 шахам төмөр замчид оролцож шөнөжин ажиллажээ. Төмөр замын хөдөлгөөнийг яаралтай хэвийн үргэлжлүүлэх үүднээс эхний ээлжинд гүүрийн дам нуруунд түр зуурын бэхэлгээ хийгээд байна. Ингэж гүүрийг хүчжүүлж бэхэлгээ хийж сайтар туршсаны дараа өнөөдөр /2018.08.11/ өглөөний 04 цаг 40 минутад төмөр замын хөдөлгөөнийг нээжээ. Уг гүүрийн дам нурууг яаралтай шинээр сольж, тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Энэ ажлыг хийж гүүрийг бүрэн засварлаж дуустал суудлын болон ачааны галт тэрэг уг гүүрээр 5 км/цагийн хурдтай явж өнгөрөх захирамж өгөгджээ.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Shuud.mn
Сонин хачин
muhuj bgaa uls kk iim joohon yumand gamshig
2018-08-12
muhuj bgaa uls kk iim joohon yumand gamshig
2018-08-12
ГYYР ЧАНАРТАЙ ТАВИХЫН ТУЛД ТУЛГУУР БАГАНУУДЫГ СУУЛГАХДАА ХЕРСНИЙ ШИНЖИЛГЭЭГ ХИЙСЭН ДААЛГАВРЫН ДАГУУ ОНЦГОЙ АНХААРДАГ ГЭХЭД ИТГЭЛ МАШ МУУ ТЕРЖ БАЙДГАА НУУХ ЮМ АЛГА. БАЙГАЛИЙН ЕМНЕ БYГД ХЭН Ч БИШ ЭЭ МЭДЭЖ АЙЖ ЯВ- АВИЛГАЧИН, ШУНАЛТАН, ТЕНДЕРЧИН МЭРГЭЖЛИЙН БУС НАВСАЙСАН ХОГНУУД АА!!!!
2018-08-12
Мэргэжил дутаж байна:
Мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахгүй бол улс төрч нэртэй ашиг завшаан хөөцөлдөгчдөд амьдрал амь насаа сүйтгүүлсээр монгол орон сүйрэх нь ээ! Ялангуяа зам тээврийн ийм хариуцлагатай салбарыг твиттерээр хов бичихээс цаашгүй сэтгүүлч нэртэй хутгуураас яаралтай салгаж авах хэрэгтэй байна.
2018-08-12
Ts:
Amaa tat ochij shavar zuur bandaash chini
2018-08-12
хаа сайгүй хийсэн ажлын тар нь танигдаал хувьсгал ойртжээ
2018-08-11
Ts:
Amaa tat ochij shavar zuur bandaash chini