Хоёр хүний биеийн байдал хүнд байна
2018-08-12

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч, осолдсон билээ.

 

Тус галт тэрэгт нийтдээ 329 хүн зорчиж байсан. Ослын газарт 37 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг ажилласан гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ. Зорчигчдоос 9 хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт тусламж үзүүлжээ. Тэднээс 2 нь тархины доргилттой оноштойгоор эмнэлэгт байна. Мөн 120 хүнийг Говьсүмбэр аймагт авч ирэн, нэгдсэн эмнэлэгт нарийвчилсан үзлэг хийж, хоёр хүнийг эмнэлэгт үлдээсэн байна.

 

Тухайн хоёр хүний биеийн байдал хүнд байна. 48 настай эмэгтэйн элэгний орчимд шингэн хуримтлагдсан байдалтай байгаа аж. Түүнд яаралтай мэс засал хийхээр ГССҮТ-өөс эмчийн баг явжээ. 54 настайн эмэгтэйн толгой дээрээс юм унасан учраас тархины гэмтэлтэй хэмээн үзэж, ГССҮТ-д хүргэх юм байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-23