Хойд Солонгост аялахаар ирсэн Япон жуулчныг баривчилжээ
2018-08-13

Хойд Солонгос улсад аялахаар ирсэн Японы иргэнийг цагдаагийнхан баривчилсан талаар  “www.washingtonpost.com” сайт мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг анхлан Японы Засгийн газарт ажилладаг нэрээ нууцалсан эх сурвалж хэвлэлийнхэнд дамжуулжээ.

 

“Жуулчныг цэргийн байгууламж болон объектийн зургийг хууль бусаар авсан” хэмээн буруутгасан байна.

 

Баригдаад буй жуулчин 39 настай бөгөөд өнгөрсөн амралтын өдөр бүлэг жуулчны хамтаар Хойд Солонгосын Нампхо боомтод хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр тус боомтод үйл ажиллагаагаа явуулах цэргийн объектийг камераараа бичсэн гэнэ.

 

Японы Гадаад хэргийн яам “Бид хэргийн шалгаж байгаа” гэж мэдэгджээ.

 

Хойд Солонгос 1970-1980 оны хооронд Японы 17 иргэнийг хулгайлсан түүхтэй. Пхеньян 10 жилийн өмнө барьцаалсан иргэдийнхээ тавыг нь сулласан бөгөөд үлдсэн иргэдийг амиа алдсан хэмээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин