Энэ хэргийн учрыг Ж.Бат-Эрдэнэ сайд нь мэдээд байгаа юм биш үү?!
2018-08-13

ЗТХЯ-ны Газрын дарга нар яамныхаа байранд архи ууж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насыг хохироосон хэрэг энэ сарын 9-ний үдэш гарсан.

 

 

Хэргийн талаар маргааш нь ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан “…Хэргийн шалтгааныг албан тушаалын маргаан байсан мэтээр ташаа мэдээлэл гарч байна. Хувийн таарамжгүй харилцаатай байсныг илрүүлсэн” гэж мэдээлсэн.

 

Бас ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ч зарим мэдээллийн хэрэгслээр “…Өчигдөр би 18:00 цагт  хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Ажлаа хийж байсан хоёр Газрын дарга дээр дахиад хоёр Газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ уусан байгаа юм. Тэгээд л ийм золгүй хэрэг болж.

 

Би 19:00 цагт фитнесст ороод 21:00 цаг өнгөрөөгөөд гарсан. Харьж явах замд надад 22:00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, учир явдлын талаар хэлсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа.

 

Тэд архи ууж байгаад 21:00 цагийн үед яамнаас гарсан байгаа юм. Дөрвүүлээ үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна” гэсэн юм. Үнэхээр ч, Ж.Бат-Эрдэнэ сайдын хэлснээр ЗТХЯ-ны нөлөө бүхий дөрвөн дарга архи уусан байна. Б.Махбал, Г нар дээр нэмэгдээд төмөр зам, автозам хариуцсан Газрын дарга нар  байжээ. Тэдэнд ЗТХЯ-ны харьяа нэгэн агентлагийн удирдах албан тушаалтан хотын төвд байх татваргүй барааны дэлгүүр /duty free/-ээс архи авчирч өгсөн байна. Ингээд хоёр цаг гаруй ууж, ярилцаж суусны дараа Б.Махбал, Г хоёр муудалцаж, яамны үүдэнд гарч зодолдсон аж.

 

М, Г хоёрын муудалцсан шалтгаан албан тушаалын маргаан биш гэж  ЦЕГ-ын мэдээлсэн нь үнэн бололтой. Газрын дарга нар нийлж архи уухын өмнө Ж.Бат-Эрдэнэ сайд Г-г өрөөндөө дууджээ. Яваад ороход нь айраг аягалж өгөөд “Чи ажлаа өг” гэсэн байна. Г ч тухайн үед сайдынхаа өөдөөс үг хэлэлгүй, “За” гэчихээд гарсан байна. Харин Г-г сайдын өрөөнөөс гарсны дараа Б.Махбал бас хоёр Газрын дарга нар хамт сууж архи уусан нь тэр аж.

 

Эх сурвалжийн мэдээллээр Б.Махбал нь Г-г “…Ажлаа өг” гэж ятгасан бололтой юм. Харин талийгаач Г ямар ч шалтгаангүйгээр ажлаа өгөхгүй гээд “…Хэрвээ ингээд байгаа бол надад ч бас ярих юм бий шүү” гэсэн байна. Ингээд Б.Махбал, Г хоёр маргалдаж, сүүлдээ зодоон цохиондоо тулжээ. Болсон явдал энэ.

 

Гэхдээ Г-гийн ажлыг авах гэсэн дарамт нэлээд удаан үргэлжилж байгааг яамныхан мэдэцгээж байгаа юм билээ. Учир нь Ж.Бат-Эрдэнэ сайдаар томилогдож ирснийхээ дараа хэд хэдэн Газрын даргыг сольсон. Г-гийн амь насыг хохироосон Б.Махбалыг авчрахдаа Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ж.Гантөмөрийг халсан. Гэтэл Ж.Гантөмөрийг халсан нь хууль бус, ажилд нь буцаан томилох ёстой гэсэн шийдвэрийг  Төрийн албаны зөвлөл гаргасан байгаа юм. Харин Ж.Бат-Эрдэнэ сайдын хууль бус тушаал гарган барин авчирсан Б.Махбал гэж хэн бэ гэдэг анхаарал татна. Б.Махбалын хувьд ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ирэхийнхээ өмнө УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Д.Сумъяабазар чөлөөлж, Ж.Бат-Эрдэнэ авсан. Эндээс энэ нөхөр ЗТХЯ-нд уригдаж ирсэн болох нь харагдаад байгаа юм.

 

Б.Махбалыг урих шалтгаан ч Ж.Бат-Эрдэнэд байхыг үгүйсгэхгүй. Учир нь Ж.Бат-Эрдэнийг 2007-2012 онд ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхад Б.Махбал Зам, тээврийн бодлогын газрын дарга байсан гэсэн мэдээлэл бий. Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээр Б.Махбалыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай бас холбоод байгаа. Б.Махбал нь улс төрийн чиг хандлагын хувьд МоАХ угшилтай гэнэ. Бас Х.Баттулгыг 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд байхад хамт ажиллаж байсан болж таараад байгаа юм.

 

Энэ мэтчилэнгийн том холбоо сүлбээ Б.Махбалд байна. Тэр ч үүнийгээ мэддэг бололтой юм. Б.Махбал яамандаа бол “арслан заан” шиг л амьтан хүн айлгаж явдаг нэгэн гэх мэдээллийг ЗТХЯ-ныхан яриад байгаа. Агсам тавьж, атаман зан гаргадаг гэж байгаа. Б.Махбалын ийм зангийн талаарх гомдлыг яамныхан нь Ж.Бат-Эрдэнэ сайдад удаа дараа тавьж байсан гэх мэдээлэл бас байна. Товчхондоо, Б.Махбал бол Ж.Бат-Эрдэнэ сайдын ЗТХЯ-нд урьж шахам авчирсан маш итгэлтэй нөхөр болж таарч байгаа юм.

 

Харин талийгаач Г-г Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хүн гэх ганц л мэдээлэл байна. Энэ бүгдээс харахул тэр орой Б.Махбал талийгаач Г-гийн ажлыг өгүүлэхээр ятгасан гэх яриа үнэний ортой байж ч мэднэ.

 

Үүнээс гадна, хэрэг гарсны маргааш өглөө Ж.Бат-Эрдэнэ сайд талийгаач Г-гийнд  очсон байгаа юм. Сайдын хувьд очиж эмгэнэл илэрхийлжээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн сайдад юунаас болж, яагаад ийм харамсалтай явдал болсон бэ гэдгийг мэдэж байгаагаа хэлсэн байна. Ер нь бол хүний амь хөнөөтөл уурлаж бухимдана гэдэг тодорхойлоход хэцүү юм. Гэхдээ ийм дээрээ тултал бухимдаж, шахалт үзүүлэх шалтгаан энэ явдлын цаана байгаа нь ойлгомжтой гэж учир мэдэх хүмүүс яриад байгаа.

 

Тэр нь юу байсан бэ. Талийгаач Г бол ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга байсан. Тэгэхээр но-той, ноцтой бүх л мэдээлэл энэ хүний гараар дамждаг, эсвэл энэ хүний гараас гардаг байсан гэсэн үг. Хэвлэлээр бол талийгаач Г-г Төмөр замын хэргийн сэжүүрээс бариад авсан гэж бичиж байна. Гэхдээ энэ баталгаатай мэдээлэл биш. Эцэст нь энэ бүхэн ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлыг нь авах гэснээс үүдэлтэй юм биш үү. Үүний учрыг Ж.Бат-Эрдэнэ сайд мэдээд байгаа юм биш үү гэсэн асуулт тавигдах нь тодорхой юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
энэ хов жив үү???:
баримттай юм нэг ч алга. худлаа зохиож, хуулж дэвэргэж давсалж гуйвуулж хэвтрүүлж бичихээ л боличихооч дээ.
2018-08-15
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАРТ:
ИРГЭНЙИ НИСЭХИЙН ДАРГА УДИРДЛАГУУД ХООРОНДОО НИЙЛЖ АРХИ УУГААД ХҮҮХЭН БУЛААЦАЛДАЖ ХООРОНДОО ЗОДОЛДООД БАРМЭН ЗАЛУУГИЙН ХАМРЫГ НЬ ХУГАЛСАН БАЙНА. НҮҮР НЬ АВАХ ЮМГҮЙ ЗОДООД ХҮНД ХЭВТРИЙН ГОРИМД ШИЛЖЖЭЭ оДООГООР ХЭРГИЙГ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСЭЭС ШАЛГААД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН БАЙНА. ОДООГООР ШҮҮХЭД ШИЛЖЭЭД БАЙНА
2018-08-14
Зочин:
АДИЛДАА ГОДИЛДООНУУД. БҮГД ШОРОНГИЙН ХООЛ ХАМТ ЦУСЛАХ БОЛТУГАЙ.
2018-08-14
Зочин:
БУЗАР АЛУУРЧНЫ ХАМСААТАН ӨӨРӨӨ АЛУУРЫН АЛИМ ТАРЬЖ ӨГӨӨД ЯВСАН БАЙНА. ЁРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ АЛУУРЧИНЫ НАЙЗ ХАМСААТАН БАЙНА Л ДАА МУУ БУЗАР ХУДАЛ ХУУРМАГЫН ТУЙЛУУД. ТА НАР БҮГД ӨӨРСДӨӨ ҮР ЗУЛБАСГУУД ЧИНЬ ИЙМ АЛУУРТ ӨРТӨЖ ҮХНЭ ДЭЭ.
2018-08-14
Эмгэнэл илэрхиилье
2018-08-13
mongol:
Baar savnii ajilcin shig yu gene ve 2 darga nemegdeed uusan c geh shig. Tiim olnooroo arhiddag gazar yum uu? Turiin yam bish uu?
2018-08-13
Новш:
Ж. Эрдэнэбатаа чи Сэлэнгийн залуусаар гараа цусдаж ханаагүй юу. Өмч хувьчлал тендер дулаан уурын зуух алт гээд дандаа залуучууд чиний өмнөөс үхэж шоронд орж байна. Ганцхан чи л цэв цэвэрхэн Мао маягаар инээсээр.нүгэл нүдээрээ шүү новшоо.
2018-08-13
Талийгаач манай Сэлэнгийн хүүхэд байна лээ. Байнга инээж явдаг залуу байсан. Ум сайн амгалан болтугай. Гүнээ харамсаж байна
2018-08-13
You:
Baterdene said yamar muuhai hun be?
2018-08-13
zochin:
Turd baigaa ulsiig bvgdiig ni solimoor bna bvgd tataastai mungutei terni hvn enenii hvnstrvvd
2018-08-13
Олон жил МАН дангаараа төр барилаа энэ төмөр замаа яагаад шинэчлээгүй. Үүнд МАН буруутай тэрнээс АН буруугүй АН дангаараа төр барьж үзээгүй дандаа МАН-тай хамтарсан засгийн газар байгуулж байсан. 2008-2012 АНМАН хамтрасан засгийн газар ажлласан мөнгө шийддэг Сангийн Сайд дандаа МАН барьж байсан. Тийм учраас МАН 100хувь буруутай одоо дангаараа УИХ Засгийн газраа удирдаж байна үүнд АН-ын ямарч оролцоо байхгүй. МАНГАРууд ялаа үүр 2016 онд бүх албан хаагчдыг халж мөнгө төлсөн нь дарга дэд сайд болцгоосон 60 тэрбумынханы ажиллагаа хэрэгжсэн тэдэнд хуулийн дагуу хатуу ял оноо
2018-08-13
Зочин:
АДИЛДАА ГОДИЛДООНУУД. БҮГД ШОРОНГИЙН ХООЛ ХАМТ ЦУСЛАХ БОЛТУГАЙ.
Police:
99%
2018-08-13
ЦААЗ:
ЯАМ, ТАМГЫН ХАРЬЯА АГЕНТЛАГЫН БҮХ ДАРГА НАРЫГ ОГЦРУУЛЖ ЦЭВЭРХЭН ЗҮГЭЭР ҮНЭНЧЭЭР АЖЛАА ХИЙЖ ЯВАА АЛБН ХААГЧИЙГ ТОМИЛОХ ЦАГ БОЛЖ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА. ХЭН ОРУУЛСАНТАЙ НЬ ЦААЗ.
2018-08-13
sos:
НААД САЙД ЧИНЬ НУХУУЛСАН БАЙНА НУХАХ ҮҮРЭГ ӨГӨӨД ХАРААД БАЙСАН ЮМ БАЙНА
2018-08-13
Police:
99%
хувь хүн:
Төмөр замд бугласан алдаа дутагдал , улсын мөнгийг идсэн алдарт ТӨМӨР ЗАМЫН ХЭРГИЙГ яаралтай шийдэж идсэн мөнгийг нь одоо барих төмөр замдаа ашиглаачээ. Мөнгө идээд улсаасаа зугтсан хүмүүсийн асуудлыг бас шийдээчээ, салагдсан сайд дарга нар энэ хэргийн талаар мэдээж илүү мэдээлэлтэй байж хоорондоо талцаж муудаж байж гэж ойлгогдлоо. Нам болж талцах энэ тэнэг асуудлыг хэзээ зогсоож эв эеийг хичээх вэ монголчуудаа
2018-08-13
medeej dotood hyanalt shinjigeenii gazriin darg hun chin ene yamnii hamag hulgai luivar, idej uussaniig gariin 10 huruu shigee meddeg hun baij taarna. tiim bolohoor ene huniig ustgah ni megedgui luivarchdad ashigtai l bailgui de
2018-08-13
МӨРДӨГЧ:
ЭНЭ БАТ-ЭРДЭНЭ САЙД ГЭГЧ НЬ АЛЬ УРЬД ЦАГИЙН АВИЛГАЧИНГААРАА АЛДАРТАЙ, МӨНГӨ АВЧ ТЕНДЕР ӨГДӨГ БАЙСАН ЛАГАА ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ. ХҮМҮҮСИЙН БИЧИЖ БАЙГАА БОЛ ИХ ҮНЭНИЙ ОРТОЙ ЗҮЙЛ БАЙХ. ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН САЙН ШАЛГАЖ ТОГТООНО БИЗ. МОНГОЛД ШУДАРГА НЬ АДЛАГДДАГ, БЯЛДУУЧ НЬ ХУДАЛДАГДАЖ, БӨГС ДОЛООГЧИД НЬ ДАРГА БОЛДОГ ЦАГ ИРСЭН ШҮҮ ДЭЭ. МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ ДОТРООСОО ЦЭВЭРШИХГҮЙ БОЛ ЭНЭ САЙД НЭРТЭЙ НӨХДҮҮД ЧИНЬ БАТ-ЭРДЭНИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙНУУД... ТЭДНИЙ ТОЛГОЙЛЖ БАЙГАА ЯАМДУУДАД ИЙМ ХЭРЭГ ГАРАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ, ОДООНООС ЭХЭЛЖ АТГ, ХЗДХЯ, ЦАГДААГИЙН ГАЗРЫНХАН БҮХ ЯАМДААС АСУУМЖ, САНАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ, БАС ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТНУУДААС АСУУХАД ХЭН НЬ ХЭН БЭ, ХЭНИЙ ТАТААС ТҮЛХЭЭС, БУУНЫ НОХОЙ ГЭДЭГ НЬ АМАРХАН МЭДЭГДЭНЭ. ТЭГЖ Л ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ МАН ӨӨРСДӨӨ БҮР МӨСӨН
2018-08-13
Зочин:
Батэрдэнэ сайд нь мафийн толгойлогч болсон юм байна мөнгө угаасан хэрэг нь илрэх болохоор устгасан юм байна их идэж уусны гор гарч бурхан шийтгэсэн
2018-08-13
DABAA:
Tegbel Mahbol cnin heeli busaar tomnlogdson gesen ug uu,
2018-08-13
мтз-г олон жил дампууруулсан женко бас зайл.
2018-08-13
зг уих тар.
2018-08-13
60terbum:
60terbumiinhan zailtsgas
2018-08-13
Одоо юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо шдээ. Хүрэлсүх ээ. Огцор!!!!!!!!!
2018-08-13
МӨРДӨГЧ:
ЭНЭ БАТ-ЭРДЭНЭ САЙД ГЭГЧ НЬ АЛЬ УРЬД ЦАГИЙН АВИЛГАЧИНГААРАА АЛДАРТАЙ, МӨНГӨ АВЧ ТЕНДЕР ӨГДӨГ БАЙСАН ЛАГАА ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ. ХҮМҮҮСИЙН БИЧИЖ БАЙГАА БОЛ ИХ ҮНЭНИЙ ОРТОЙ ЗҮЙЛ БАЙХ. ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН САЙН ШАЛГАЖ ТОГТООНО БИЗ. МОНГОЛД ШУДАРГА НЬ АДЛАГДДАГ, БЯЛДУУЧ НЬ ХУДАЛДАГДАЖ, БӨГС ДОЛООГЧИД НЬ ДАРГА БОЛДОГ ЦАГ ИРСЭН ШҮҮ ДЭЭ. МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ ДОТРООСОО ЦЭВЭРШИХГҮЙ БОЛ ЭНЭ САЙД НЭРТЭЙ НӨХДҮҮД ЧИНЬ БАТ-ЭРДЭНИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙНУУД... ТЭДНИЙ ТОЛГОЙЛЖ БАЙГАА ЯАМДУУДАД ИЙМ ХЭРЭГ ГАРАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ, ОДООНООС ЭХЭЛЖ АТГ, ХЗДХЯ, ЦАГДААГИЙН ГАЗРЫНХАН БҮХ ЯАМДААС АСУУМЖ, САНАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ, БАС ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТНУУДААС АСУУХАД ХЭН НЬ ХЭН БЭ, ХЭНИЙ ТАТААС ТҮЛХЭЭС, БУУНЫ НОХОЙ ГЭДЭГ НЬ АМАРХАН МЭДЭГДЭНЭ. ТЭГЖ Л ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ МАН ӨӨРСДӨӨ БҮР МӨСӨН