Галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжгүй байна
2018-08-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч, осолдсон.

 

Байгалийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг арилгахаар УБТЗ шаргуу ажиллаж байна. Сэргээн босголтын ажлыг шуурхай зохион байгуулахын тулд ОХУ-аас нэмэлт хүч авахаар болсны дагуу оросын сэргээн босголтын галт тэрэг хилээр орж ирээд байгаа юм. 

 

Одоогоор сэргээн босголтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд урд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн үргэлжлэх боломжгүй байгаа аж.  Иймд Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас Хот хоорондын зорчигч тээврийн автобусны тасалбарыг гадаадын иргэн харьяатын газрын байранд худалдаалж эхэлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин