Азийн наадамд Монголын 269 тамирчин оролцоно
2018-08-13

"ЖАКАРТА-ПАЛЕМБАН-2018" Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр 13:00 цагт Спортын төв ордны "А" зааланд болно.

 

Индонез улсын Жакарта-Палембан хотноо 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Азийн XVII наадам болно. Ази тивийн 45 орон оролцох тус наадамд Монгол Улсын баг нь спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүн, нийт 397 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 

Shuud.mn
Сонин хачин