Төрийн албанаас улстөрчид "ХҮН"-ээ тат
2018-08-13

 

 

ЗТХЯ-ны Газрын дарга нарын ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд  хүртсэн ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт гарч,  олныг цочроолоо.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж,  дээрх асуудалд ёсзүйн хариуцлага тооцон ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.  Салбарын сайд, дэд сайд нар ёсзүйн хариуцлага хүлээж,  албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа цахим хуудсаараа  жиргэж байлаа.

 

Нэгнийхээ аминд хүрсэн газрын дарга нарын хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.  Хэдийгээр цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “нэгнийхээ аминд хүрсэн нь хувийн маргаанаас үүдэлтэй” гэсэн жижүүрийн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Гэвч ажлын байран дээр архидан согтуурч, яамны Төрийн удирдлагын газрын дарга Б.Махбал Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргынхаа аминд хүрсэн гэж сэжиглэгдэж байгааг  олон нийт хувийн харьцаа бус хувьсгалын асуудлаас үүдэлтэй гэж ерөнхий харж байна. Салбарын сайд ч тухайн өдрийн ажлын цаг дуусахтай зэрэгцээд Газрын дарга нараа албан өрөөндөө дуудан үүрэг даалгавар өгснөө хэлсэн байдаг.

 

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон нийт төр, засгаасаа эхлээд төрийн албанханд ч итгэх итгэл нь нэгэнтээ алдарсан.  Улсын төсвөөр төдийгүй гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт царцаж, санхүүжилт нам дамжсан бүлэглэлийн гараар ордгийг хэдийнэ гадарлах болсон.  Өнөөдөр  их, дээд сургууль төгссөн залуучууд улс төрийн намд харъяалагдан том улстөрчийн итгэлийг олох, эсвээс төрийн албанд  ажиллан албан тушаал ахих чин эрмэлзэлтэй болоод байгаагийн үлгэр дуурайл нь нам дагасан ил далд бүлэглэлийн нүдэн дээр бэлжиж байгаа үйлдэл. Хуулиараа төрийн албан хаагч намаасаа түдгэлзсэн байхаар заасан. Гэвч насаараа намд харъялалтай байсан эрхэм амьдралаа бодож намын батлах хураалгаснаар бус  үйлдлээрээ “намдаа ажилласаар ирсэн”. Сайдын хүн, өмнөх сайдын хүн, өмнөхийн өмнөх сайдын хүн гэж овоглогдсон эрхмүүд аль ч яам, тамгын газарт бий. Тэдэнд мэргэжилдээ мэргэшсэн үү, ажилдаа хариуцлагатай юу гэх шалгуур хамааралгүй.   Тиймээс ч өнөөдөр яам, агентлагуудад улс  төрийн намын, улс төрийн албан тушаалтны “хүн” –ээс  эхлээд  хүмүүсийн бүлэглэл үүсч, хуваагдаж явсаар  хүний аминд  хүргэлээ. 

 

Төрийн албанд насаараа зүтгэсэн, хариуцлагатай, мэдлэгтэй, туршлагатай эрхмүүд  200 мянга шахсан төрийн албан хаагч дотор чимээгүйхэн ажлаа хийгээд л явж байгаа. Гэвч тэдний нэр хүнд улстөрчдийн  оноосон “хүн” болж нэлдээ унаж байгаа нь үнэн.   Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгээр  улс төрийн томилгоо явдгаараа явах ч  улстөрчдийн үлдээсэн “хүн”  төрийн албыг бусниулж, түмнийг ажлыг гацаасаар ирлээ.

 

Тиймээс  салбарын сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга, Газрын дарга нарт ёсзүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлснөөр асуудал шийдэхгүй.  Эхлээд төрийн албанаас улстөрчид намынхаа, өөрийнхөө хүнийг  ч бас татах хэрэгтэй. Төрийн албаны хариуцлага, ёсзүй дараагийн асуудал болоод байна. 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
улс төрийн томилгоо гэж улсыг дампууруулдаг нэг том шалтгаан шүү. мэдлэггүй, мэргэжлийн бус дээр нь сэтгэлгүй хулгайч нараасаа салах цаг болсон.
2018-08-18
ТӨРИИН АЛБАНЫ ЗАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСОО ОДОО БҮХ ТӨРИИН АЛБАНЫХАНЫГ СЭТГЭЦ. ;ХАР ТАМХИ ДОХ-н ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛ ТӨРИИН АЛБАНД ГЭР БҮЛ САЛАЛТ ИХ ГЭР ҮЛИИН ХҮЧИРХИИЛЭЛ ХАМГИИН ИХ ; БЭЛГИИН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИНД НЭРВЭГДСЭН БАЙХ ЮМ БИЛЭЭ ТАЗ АЖЛАА ХИИЖ ЦААДУУЛАА ЭРҮҮЛЖҮҮЛ ХАМГИИН БУЗАР БУЛАЙ ЭДНЭЭС ГАРЧ БАЙНА ТӨРД ГЭР БҮЛ ТОГТВОРТОЙ МОНГОЛ ХҮН АВЧ БАЙГААЧЭЭ МОНГОЛ ТӨРИИГ МӨХӨӨХ НЬ БАЙНА Ш ДЭЭ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГАГҮЙ .М ЭНХБОЛД ОО ОДОО ХУРДАН ДАЛД ОР
2018-08-14
сайдаа:
иргэний нисэхийн дарга нарыг архины хэргээс болж халах гэнэ
2018-08-14
ТАЗ буруутай төриин албанд алуурчид авилгачдыг томилдог . ТАЗ больёооо
2018-08-13
Зочин:
Цуг бсан арчаагүй нөхдүүдийг ЦЕГ шалгаад эрүү үүсгээчээ..
2018-08-13
Erdene:
Turuus chadvargui, khunii zakhialga daalgavar bieluuldeg amigui salbadai nariig tseverrlekhgui bol asuudal ulam khundrene. Erunkhii saidaa shiidveree garga.
2018-08-13
dsn:
iim baidlaar erh medlee dulduidaj buhniig zohitsuulaad bvl uls muhuhiin tsondon tuvaan darga baahan medegdel hiigeed bsn tanai hun dargantsar harinch halagdaagui hahuuliin tuluu hun alaad yvj bgaag ymar medegdel hiinev??
2018-08-13
зочин:
яг үнэн. сонгон шалгаруулалт гэж жүжиг тоглодог. Төрийн албаны зөвлөлд нам гэх мэт төрийн бус байгууллагын гишүүн байгаагүй дан төрийн албанд ажилласан хүмүүсээс л сонгож ажиллуулах нь зүйтэй.
2018-08-13
ТАХ:
Төрийн Албаны Зөвлөл хариуцлага хүлээж огцрохгүй бол ийм л ТАХ-ыг шалгаруулж томилуулсаар л байх болно.
2018-08-13
зочин:
яг үнэн. сонгон шалгаруулалт гэж жүжиг тоглодог. Төрийн албаны зөвлөлд нам гэх мэт төрийн бус байгууллагын гишүүн байгаагүй дан төрийн албанд ажилласан хүмүүсээс л сонгож ажиллуулах нь зүйтэй.
Зочин:
Хэлсэн үгний цууриа арилаагүй байхад албан тушаалын наймаа эхлээд явдаг нь нууц биш. Монголд улс орон ард түмний төлөө бус хувийнхаа төлөө амиа бодсон шинэ цагийн адгуус төрхтэй малнууд их болсноос өнөөдөр улс орон мөхөх дээрээ тулаад байна.
2018-08-13