Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна
2018-08-13

 

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаа тул иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 


1. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх;
2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;
3. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх;
4. Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байх;
5. Хүүхдийг ганцааранг нь малд удаан хугацаанд явуулахгүй байх;
6. Орон нутгийн замууд үерийн улмаас эвдрэл гэмтэл ихсэж байгааг анхаарч хөдөлгөөний хурдыг тохируулж зорчихыг сэрэмжлүүлж байна.


Усанд живж, амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан үедээ голын усанд орж, амиа алддаг нь судалгаагаар тогтоогджээ.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин