17 настай хүү амь эрсэдсэнд  “Хурд групп” БУРУУГҮЙ
2018-08-13

ХУД-11 хороо, “Хурд групп”-ын “Хүннү хороолол”-ын барилгын хашаанд энэ сарын 8-нд осол гарч, барилгын туслах ажилтан СХД-11  хороонд оршин суух хаягтай, 17 настай хүү амь насаа алдсан. Амь насаа алдсан хүү чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Хүүгийн амь насаа алдсан хэрэгт “Хурд групп” ХХК болон тус компанийн захирал Б.Чойжилсүрэн буруутай мэтээр тайлбарлаж байгаад харамсч буйгаа илэрхийлж, тухайн группын захиалгаар ажил гүйцэтгэгч компаниудын төлөөлөл мэдээлэл хийж, Б.Чойжилсүрэн захирлаас уучлал гуйлаа.

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Хурд групп” ХХК-ийн  аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК-ийн чингэлэг зөөж байсан кран унаж, 17 настай хүү амиа алдсан аж. Тус компанийн захирал талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, бөхийн, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд талийгаачийн гэр бүл, төрөл саднаас уучлал гуйв. Тус компанийн захирал н.Батхишиг "Талийгаач хүү өөр хүний ажил хийж яваад амь насаа алдаагүй. Өөрийн хариуцсан ажил болох  аж ахуйн хашааны бараа, материалыг эмхэлж, цэгцлэх ажлаа гүйцэтгэж яваад осолдсон. Хүү анх таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орсон учраас 17 настайг нь манай компанийн хүний нөөцийнхөн анзаараагүй юм билээ. Шүүх, цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас тодорхой зүйл ярих боломжгүй байна” гэлээ.

 

Барилгын салбарт зөвхөн 2017 онд л гэхэд 13 осол гарч, 10 хүний амь нас эндсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ амь насыг нь авч одсон компани юу яриад солиороод байна аа? Буруугүй ч гэх шиг. Шаардлага хангаагүй кран, техник, хэрэгслээс чинь боллоо.
2021-03-06
зочин:
Яагаад компани буруугүй гэж юу ярина вэ ажилд орж тушаал гарсан бол танай ажилчин мөн биздээ Мөн ХАБЭА ажилтан краны ачааг тооцож өргүүлэх тухай зааварчилгаа өгсөн байх ёстой шүү дээ Бүх хариуцлагыг ерөнхий гүйцэтгэгч хариуцдаг журамтай шүү дээ
2018-08-14
иргэн:
МӨНГӨ ТӨГРӨГТӨЙ ХҮМҮҮС ИНГЭЖ ОНИГОО БОЛЖ БАЙХААР ХОШИН УРЛАГИЙН ЖҮЖИГЧИД ХӨЛСЛӨӨД АРИА ДЭЭР ЖҮЖИГ ТАВИХ БАЙЖ ЭЭ.УЙЛАХ Ч БИШ ИНЭЭХ Ч БИШ МУУ ТАВИЛТ БОЛСОН БАЙНА.
2018-08-14
Зочин:
ЁООЁ ЮУ ВЭ ЮУНААС УУЧЛАЛ ГУЙЧВАА. БАС ДООШОО ХАРААД ИНЭЭЧЖЭЭ ТЭР ХҮҮХЭН. БОЛИО ТА НАР.ИНГЭЖ Ч УУЧЛАЛ ГУЙДАГГҮЙ БАЙХАА ЛАЛРУУДАА. ҮНЭХЭЭР ТА НАРТ ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГА.
2018-08-14
hi:
udriin 40 myangan tugrugnii tuluu amia aldaj baigaa ajilchdaas yychlal gyigaach. yadyy ajilchid zartsalj bairylsan barilgaa m.kv-g undur yneer zarj heden terbymaar ashig oldog hunees yychlal gyih gej dee. yurunhii guitsetgegch hariytsahgui gesen hyylin zaalt olood ug
2018-08-13
zochin:
tuslan guitsetgegch hama baihgui shuud eronhii guitsetgegch buh hariutslagiig huleen
2018-08-13
zochin:
hunii noots ymar hun ajild orj baigaag shalgaagui deereesni barilgiin habiin injener gej hun yu harj bna.In zorchil bishuu te.
2018-08-13
Tuya:
Hurdiin hulgaich Choijilsuren uheesei ter muu unetei undur bairnuud ni heden jiliin daraa hog bolno do estoi shunaltai muu zalitai hogiin novsh
2018-08-13
Банзай:
Бусдаар ажлаа хийлгэсний төлөө тэр муу хурдлыг муулаад яахав дээ. Туслан гүйцэтгэгч гэж байхад заавал харлуулах гээд яах билээ.
2018-08-13
Uh huurhii:
Ineej meneegeed
2018-08-13
khulsnii saykhan setgeltnuud . choigiinkhoo zakhialgaar daramtaar iim yum khiij dee
2018-08-13
Чойжилсүрэн мэтийн бузрууд үйлийн үрээс хаашаа ч зугатаж чадахгүй.
2018-08-13
zochin:
huugiin ar geres uuchlal husch, emgenel ilerhiilj buhulzuud bgamuu, choijilsurengiin ner hund hohirson uuchlaarai geed buhulzuud bgamuu, malnuud
2018-08-13
aewtawe:
хөлсний хулгайчид зайл малнууд
2018-08-13