Тайванийн эмнэлэгт гал гарч, 9 хүн амиа алджээ
2018-08-13

Тайванийн нийслэл Шинэ Тайпей хотноо байрлах нэгэн эмнэлэгт гал гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас есөн хүн амиа алдаж, 16 хүн бэртжээ.

 

Гал өнөөдөр 4.36 цагийн орчимд гарсан бөгөөд аврагчид шуурхай ажиллаж, 33 өвчин болон эмнэлгийн гурван ажилтанг нүүлгэн шилжүүлсэн аж.

 

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Орон нутгийн хэвлэлийнхэн “Цахилгааны гэмтлээс болж гал гарсан” хэмээн мэдээлжээ.

 

2012 онд эмнэлэгт гал гарч, 12 хүн амиа алдаж, 60 гаруй хүн бэртсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин