Хөгжмийн наадам үзэхээр ирсэн 300 гаруй хүн бэртжээ
2018-08-13

Испанийн далайн эргийн Виго хотноо зохион байгуулагдаж байсан “O Marisquiño” хөгжмийн наадмын үеэр осол гарч, олон хүн бэртсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг хөгжмийн наадмыг үзэхээр ирсэн хүмүүст зориулан бэлдсэн 30 метр урт модон талбай даацаа дийлэлгүй нурсан байна.

 

Энэхүү гэнэтийн ослын улмаас 300 гаруй хүн бэртсэн бөгөөд цагдаагийнхан болон эмнэлгийнхэн ослын газар ажиллаж эхэлжээ.

 

“Ослын үеэр хүний амь нас эрсдээгүй” гэж цагдаагийнхан мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин