Ломбок арал: Амиа алдагсдын тоо 436-д хүрлээ
2018-08-14

Индонезийн аялал жуучлалын гол бүс гэгддэг Ломбок арал хоёр долоо хоногийн өмнө 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

 

 

Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 436-д хүрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Мөн 1300 орчим хүн бэртсэн бөгөөд ойролцоогоор 40 хувь нь эмнэлэгт эмчлүүлж байна.

 

Хүчтэй чичирхийллийн үед олон барилга, байгууламж нурсан бөгөөд энэ үеэр хэдэн сураггүй болсон нь НУУЦ байгаа юм.

 

Ломбок тосгоны 70 хувь нь сүйрсэн бөгөөд 50 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин