Хүүхдүүдийг хөнөөсөн Саудын Арабт хариуцлага тооцохыг шаарджээ
2018-08-14

Саудын тэргүүтэй Арабын цэргийн эвсэл өнгөрсөн амралтын өдөр  дотоодын зөрчил мөргөлдөөнтэй байгаа Йемен улсад агаараас цохилт өгсөн билээ.

 

 

Эвслийнхэн Саада хотноо цохилт өгөх үеэр хүүхдүүдийг тээвэрлэн явж байсан автобус өртсөн юм.

 

Уг үйл явдлын улмаас 44 хүн амиа алдаж, 45 хүн шархадсан. Амиа алдагсдын ихэнх нь 11-13 насны хүүхдүүд байжээ.

 

 

Харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийг өчигдөр оршуулсан байна. Тэдэнтэй салах ёс гүйцэтгэхээр Саада хотын иргэд төв талбайдаа цугларчээ.

 

 

Эцэг, эхчүүд болон иргэд хүүхдүүдийг хөнөөсөн Саудын Арабаас тайлбар шаардаж, олон улсыг уг хэрэгт анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

 

 

Йемений эрх баригчид өнгөрсөн 2015 онд алан хядах “Хоути” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг Саудын Арабаас хүссэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин