Хулгайлагдсан хүүгийн цогцсыг олжээ
2018-08-14

АНУ-ын Шинэ Мексик мужийн цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж, 11 хүүхдийг тамлан зовоож, хорьж байсан хоёр этгээдийг баривчилсан билээ. Тэдэнтэй хамт байсан гурван эмэгтэйг “хохирогч” хэмээгээд, сулласан юм.

 

 

Хүүхдүүд хоол хүнсний дутагдалд орж, их тамирдсан учир өнөөг хүртэл эмчилгээ хийлгэсээр байна.

 

Баривчлагдаад буй  Сира Вахха нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Жоржиа мужаас гурван настай хүүг хулгайлсан хэмээн эрэн сурвалжлагдаж байсан, онц ноцтой гэмт хэрэгтэн юм.

 

Дээрх чөлөөлөгдсөн хүүхдүүдийн дунд хүү байгаагүй бөгөөд цагдаагийнхан өнөөг хүртэл түүнийг хайж байв.

 

Тэгвэл сураггүй болсон хүүгийн цогцсыг олсон байна. Шашны зан үйл үйлдэх үеэр хүү амиа алдсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин