“Дисней” компани 1998 онд гаргаж байсан баатарлаг бүсгүйн тухай өгүүлэх “Мулан” хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор болсноо өнгөрсөн онд зарласан билээ.
Муланы дүрийг Хятадын нэрт жүжигчин Лю И Фэй тоглохоор болсон юм. Тэгвэл тус бүтээлийн анхны тийсэр зургийг танилцуулсан талаар “www.eonline.com” сайт мэдээллээ.
Лю И Фэйгаас гадна Хятадын нэрт жүжигчин Донни Ен, Жэсон Скот Ли, Гон Ли, Жэт Ли, Уткарш Амбудкар, Ёсон Ан нар тоглохоор болжээ.
Хятадын өмнөө тавьдаг шилдэг уран бүтээлчдийг нэгтгэсэн уг бүтээл ирэх 2020 оны гуравдугаар сарын 27-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |