Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14

Нийслэлийн хэмжээнд 07 дугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булагийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч иргэд зорчиход хүндрэлтэй болсон. Иймд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажил өнөөдөр эхэллээ. 

 

Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт газар дээр ажиллан зааварчилгаа өгч, бэлтгэл ажлыг яаравчлахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Shuud.mn
Сонин хачин
Дарь эхийн засмал зам гэж жил болгон жорлонд автдаг ёстой нэг элсэнд ус хийхтэй адил мөнгө иддэг зам байх юм. Замын компаниудад зугаатай улсын төсөвт халтай, Ийм буруу тавьсан замаа үндсээр нь өөрчлөх талаар юм боддоггүй ээ?
2018-08-14