ШУУД: СЕХ улс төрийн шийдвэр гаргалаа
2018-08-14

 

УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох намууд батламжаа аваад байгаа. Энэ сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан билээ. Үүнтэй холбогдуулан ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг нар мэдээлэл хийж байна. Тэрбээр:

 

-СЕХ улс төрийн шийдвэр гаргалаа. 2016 онд СЕХ УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байдаг. Бид ҮХЦ-д хандаад, СЕХ Үндсэн хуульд харшилсан шийдвэр гаргасан гэж үзсэн. Бид цаашид зохих байгууллагад  хандана. 

 

Сонгууль зарласан мөчөөс эхлээд тухайн тойрогт аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог. Үүнд СЕХ ажиглаж явах ёстой. Харамсалтай нь СЕХ энэ үүргээ биелүүлэхгүй байна. Учир нь тухайн тойрогт хиймэл сонгогч буюу "царцаа" нүүгээд очсон байна. Хэнтийн наадам спортыг Ерөнхий сайд нээсэн байдаг. Өнөөдөр мөн тэмцээн болж байна. АН-аас Хэнтий аймгийн сонгогчдод зориулсан сонин гаргасан байна хэмээлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оюун байхгүй энэ Ганхуяг тайлангаа гаргаж мэдэхгүй хэцүүдэж байнаа
2018-08-16
зочин:
Сонгуульд оролцсон бусад намууд хуулиа дээдлээд зардлын тайлангаа өгөөд байхад Ганхуяг өгахгүй заргалдаад байдаг, нэг л НО байна даа
2018-08-15
изн:
Ганхуяг тайлангаа өгөхгүй гүрийгээд л мөнгө ханд иваа нуугаад л.Оюун арай шудрага байж дээ
2018-08-14
иргэн:
Гарч чадахгүй юм чинь хайран хөрөнгө шүү дээ.Том намууд аль хэдийн тохирчихсон байгаа.
2018-08-14