Парламентын ордонд халдахыг санаархсан этгээдийг баривчилжээ
2018-08-14

Их Британийн нийслэл Лондон хотын төв хэсэгт байрлах парламентын ордон руу машинтай этгээд халдахыг санаархсан байна.

 

 

Уг этгээд ордон руу орох төмөр хаалгыг мөргөсөн аж. Энэхүү хэрэг орон нутгийн цагаар 7.30 цагт болсон бөгөөд цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан гэнэ.

 

Баригдаад буй этгээд парламент ордон руу халдахаасаа урьтаж, хоёр иргэнийг дайрчээ.

 “Машинд дайруулсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа” хэмээн Лондон хотын Түргэн тусламжийн төвөөс уламжлав.

 

Хэрэг гарах үед парламентын ордонд хүн байгаагүй гэнэ. 

 

Уг үйл явдалтай холбогдуулан парламентын ордныг тусгайгийнхан хамгаалтад авч, ойролцоох  Вестминстер метроны буудлыг хаажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин