Суданы дүрвэгч парламентын ордонд халдахыг санаархжээ
2018-08-15

Их Британийн нийслэл Лондон хотын төвд байрлах парламентын ордон руу нэгэн этгээд халдахыг санаархсан билээ.

 

 

Саарал өнгийн автомашинтай этгээд ордны төмөр хашлагыг мөргөж, зогсох үед цагдаагийнхан түүнийг баривчилсан юм.

 

Гэмт этгээд парламентын ордонд халдахаасаа урьтаж, дугуйтай 15 иргэнийг дайрч гэмтжээ. Эмнэлэгт хүргэгдээд буй хохирогчдоос нэгийнх нь биеийн байдал муу байгаа гэнэ.

 

Уг хэргийг Салих Катер гэх 29 настай өнгөт арьстай эр үйлдсэн болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр Суданаас ирсэн дүрвэгч байжээ. Салах 17 сарын өмнө Британид цагаачлалаар ирсэн аж.

 

Цагдаагийнхан дүрвэгч залууг хамсаатантай хэмээн үзэж, парламентын ордны ойролцоох Вестминстер метроны буудлыг хаасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ОДЖАРГАЛ:
АНГЛИ Д ХОХИНО ГЭЖ Л ХЭЛНЭ ИХ Л АРДЧИЛЛАГ УЛС БУСДАД ДЭЭРЭЛХҮЙ ХАНДАНА ЛАЛ ХАРУУДАА ӨВӨРТӨӨ ИХЭЭР ОРУУЛААД БАЙ
2018-08-16
Иргэн:
яахаараа лалын шашинтай улсууд дандаа хэрэг өдүүлж байдаг юм бэ. түүнийгээ бурханй таалал гэж тайлбарладаг гэсэн. хэтэрхий шашинд мунхарч байгаан бишүү. өөр шашинаас тийм зүйл гардаггүйшдээ. лалын шашинтай хүмүүүс тайлбарлаач.
2018-08-15
Уншигч:
Эд нар яах гэж ирдэг, нөгөөдүүл нь яах гэж виз олгодог юм, ёстой чөтгөр бүү мэд.
2018-08-15