Кадиан Нобл: Харви надад худал хэлж, зочид буудалдаа дуудсан
2018-08-15

АНУ-ын “Weinstein Co” компанийн үүсгэн байгуулагч, нэрт продюссер Харви Уэйнштэйнтэй холбоотой бэлгийн хүчирхийлэл хүрээгээ тэлсээр байна. АНУ-ын Лос Анжелес хотын прокурорууд уг хэргийг шалгаж буй юм.

 

 

Тэгвэл Харвигийн хохирогчийн тоо нэгээр нэмэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Британийн жүжигчин Кадиан Нобл өчигдөр Харвигийн эсрэг  шүүхэд гомдол гаргажээ.

 

Жүжигчин “2014 оны хоёрдугаар сард Харви надтай ярих зүйл байна хэмээн Канн хот дахь зочид буудалдаа урьсан. Харви надад худал хэлж, зочид буудалдаа дуудсан. Намайг өрөөнд нь орж ирэхэд “Би чамд маш сайхан дүр өгнө” хэмээн хэлээд, өөртэй нь унтахыг тулган шаардсан” гэж ярьсан байна.

 

Харин Харвигийн өмгөөлөгч “Тэд харилцан тохиролцож, бэлгийн харьцаанд орсон. Энэ бол бэлгийн дарамт эсвэл хүчирхийлэл биш. Бид гомдлыг  эрс үгүйсгэж байна” гэж мэдэгдлээ.

 

Түүнийг 1990-2015 оны хооронд 70 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэх, хүчээр бэлгийн харилцаанд орсон хэмээн буруутгаж буй юм. Бэлгийн дарамт үзүүлсэн гэгдээд буй эмэгтэйчүүдийн дунд “Оскар”-ын шагналт Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Асиа Аргенто,  загвар өмсөгч, залуу жүжигчин Кара Делевинь нар багтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochid buudald ochson bol ooroon medez baizee harahaas teneg tsaraitai amitan bna
2018-08-15
ххххххххх:
бүх эмэгтэй жүжигчид гомдол гаргахгүй бол энэ хүнд гологдсон болж нэрээ баастах юм шигээ
2018-08-15
Харви:
Энэ Харви чинь сайн эр байждээ, Америкийн эмэгтэй жүжигчдийг бүгдийг нь бавчихсан юм биш үү
2018-08-15