Сэргээн босголтын ажиллагаанд 200 гаруй сая төгрөг зарцуулаад байна
2018-08-15

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын хүмүүс төмөр замын сэргээн босголтын ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгахын төлөө төмөр замчид шаргуу ажилласны хүчинд галт тэрэгний хөдөлгөөн 2018.08.13-ны 22:18 минутад нээгдэж, зорчигч тээврийн болон ачаа тээврийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж эхэлсэн. Гэвч сэргээн босголтын ажил бүрэн дуусаагүй бөгөөд сүүлийн бүрэлдэхүүнийг өнөөдөр босгож байгаа аж.

 

Осолдсон галт тэргэнд зорчиж явсан 328 хүнд эмнэлгийн үзлэг хийн, 81 хүн эмнэлгийн туслалцаа авсан байна. Зорчигчдоос хоёр хүний биеийн байдал хүнд, тогтвортой гэсэн оноштойгоор Говь-Сүмбэр аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.


Сэргээн босголтын хүрээнд нийтдээ 6800 куб метр газар шорооны ажил хийгдсэн байна. Мөн осол гарсан газрын хөрс намагжссан тул дугуйт техник явахад хүндрэлтэй байсан тул 3500 куб метр шороогоор автомашины түр зам нээж, 200 метр төмөр замыг шинээр сэргээн засварлажээ. Сэргээн босголтын ажилд зарцуулсан хөрөнгө болон ослын улмаас үүссэн хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй бөгөөд урьдчилсан байдлаар сэргээн босголттой холбоотой зардалд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан болохыг УБТЗ-ын удирдах газрын дарга Д.Жигжиднямаа хэллээ.

 

Монголын төмөр замын ҮЭХ-ны дарга Б.Баяраа “Энэхүү осолыг төмөр замын гэхээсээ илүү Монгол Улсын төсөв, ард түмэнд учирсан хохирол гэж үзэж болно. Тиймээс иргэд олон нийт, зэвсэгт хүчин бүхий л чадлаараа тусалсан. Үер усны аюул бидэнд бүгдэд адилхан туссан. Гэтэл үүнийг улстөрчид нэгнийгээ унагах хэрэгсэл болгон ашиглаж байгаад маш их харамсч байна. Төмөр замчдад олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага биелүүлэх, гол замаа яаралтай нээх маш чухал байсан тул хэвлэлд ярилцлага өгөх ч завгүй ажилласан. Нүдний цөцгий мэт хайрладаг техник хэрэгсэлээ дахин ашиглах боломжгүй болтол таслан, тайрч ашигласан юм” гэв.

 

Сэргээн босгох ажиллагаанд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
dsn:
mgl.oros udirdlaguud mergejliin humuus uchiraas sn shuurhai ajillaj teever heviin yvagdlaa ,ene taarsan yu gevee haraagaad bgaa nuhur yah bsn yum bl ? arai amerik yapon.s zalah bsn yum bish biz? tiim yum hezee ch bhgui teneg erguu mal hudlaa hun haraaj hooson hiirheed hereggui ! iim hort hiinuud mgl.r duurch bn shuu erh barigchidaa!!
2018-08-15
oros mongol taarsan taar shuudainuud
2018-08-15
Dorj:
CHONO BOROONOOR YAWNA UU? TODORHOI L BH L DOO
2018-08-15
Иргэн:
Байгалийн гамшгаас болж гадаадын олон олон орнуудад зорчигч тээврийн болон ачаа тээврийн вагонууд замаасаа гарлаа гэсэн мэдээлэл өчнөөн л гарч байдаг. Манайхан үнэндээ хэт туйлширч, намын зөрчлөөсөө болж их ч шоу хийх юм да.
2018-08-15