Д.Жигжиднямаа: Үерийн улмаас осол гарсан тул хариуцлага ярих болоогүй
2018-08-15

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Осол болон сэргээн босголтын ажиллагааны талаар УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа мэдээлэл хийлээ. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Галт тэрэгний осол, мянган вагоны асуудал зэрэг нь таныг ажлаа өгөх шалтгаан мөн гэж олон нийт үзээд байна. Та ямар нэгэн хариуцлага хүлээх үү?

 

-Өнгөрсөн долоо хоногт хүнд өдрүүд өнгөрлөө. Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км дээр гарсан ослыг би өөрийн биеэр толгойлж, бусад албануудын хоорондын уялдаа холбоо, хэрэгцээт бараа материалыг хангах тал дээр ажилласан. Тийм учраас би тухайн үед өөрийн ажлаас чөлөөлөгдөх, ажлаа хаяад явах сэтгэл байгаагүй. Уг нь Жигжиднямаа гэдэг хүний хувийн асуудлыг өнөөдөр ярихыг хүсээгүй. Мянган вагоны асуудал энэ болсон осолд ямар ч хамаагүй. Ослын гол шалтгаан нь үер уснаас болсон гэдэг дүгнэлт гарсан. Хүний хүчин зүйлээс болоогүй учраас би хэн нэгэн болон өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж бодож байгаа.

 

-Таныг халагдах өргөдлөө өгсөн эсэхийг олон нийт сонирхож байна.

 

-Би халагдах өргөдлөө өгөөгүй. Миний хувийн асуудлыг яримааргүй байна. ЗТХЯ-тай холбоотой шийдвэрүүд тухайн яаманд гарсан золгүй явдалтай холбоотой гэж бодож байгаа. Тиймээс би үүнд хариулт өгмөөргүй байна.

 

-Тэгэхээр та хариуцлага хүлээхгүй гэж ойлгож болох уу?

 

-Надад ямар үндэслээр хариуцлага тулгаж байгааг би ойлгохгүй байна. Хэрвээ эрх бүхий субьектээс миний хувийн үйлдэл, эс үйлдэлд хариуцлага хүлээх ёстой гэсэн нь тогтоогдвол би бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хир буртаг юунаас үүсдэг бол
2020-08-08
Шинжилгээ гараагүй байхад байгаль руу буруугаа чихэх нь хариуцлагагүй
2020-03-04
ZOCHI:
zobhon 1000 bogonoor l hariutlaga huleehed hangalttai.
2018-08-17
mongol khun bol neg iimerkhuu dee ,
2018-08-16
иргэн:
НААД ГАХАЙ ЧИНЬ БОРОО ОРУУЛСАН...БУУХ ДУРГҮИ АВИЛГАЧДЫН НЭГ ДЭЭ
2018-08-16
Сараа:
Албан тушаал эрх мэдэлд дуртай, улс орноо ийм болгосон, энэ мэтийн хэл аманд орсон нөхдүүдийг хөөж буулгаад, хариуцлагаа хатуухан тооцож, дараа үеийнхэндээ жишиг тогтоох цаг УДАХГҮЙ ДЭЭ
2018-08-16
3 ЕНДЕРЛЕГ НЬ ЯВЧИХААД БАЙХАД ЧИНЬ ЧИ ОДОО ЮУЧВДЭ
2018-08-16
yammmar agyy ih shunal veeeeeee odoo by by tumur zamaa shalgaad yridchilsan arga hemjeegee avaad haachij boloogui bsiim yy mudak baliaaar shunal
2018-08-15
irgen:
Tomor zam yalzarsan yalzarsan gehed ingetlee doroitson gej bodsongui. Uer usand buruugaa chiheed ongoroh sanaatai baigaa ni ilt baina chi hichneen melzevch sanaa chini butehgui de.
2018-08-15
Zochin:
Jigjidnymaa ene osold orson Vogoniig tvlheed unagachihsan bishdee jaaval hvn buruutgah geed yhevdee. Er ni ali ch tuvshind ajliig ni hiilgehgvi hvmvvsiig ajlaas ni halah gesen neg tiim zvil yavagdaad baih shig.
2018-08-15
zochin:
Jigjidnyam huchtei aadar boroo oruulsan yumuu yasan gej hariutslag huleehiin ene bol baigaliin gamshig
2018-08-15
Baigaliin gamshig muu mal mini chi tumur zamiin darga bolvol zam deeree ochood hevtej baihuu
2018-08-15
oros mongol taarsan hulgaich nar... unen kuduu
2018-08-15
Zochin:
Ajlaa buren guitsed sain hiij baigaaguin ulmaas evdrel garsan bus uu. Yamar hariutsgalagui medegdel ve
2018-08-15
Baigaliin gamshig muu mal mini chi tumur zamiin darga bolvol zam deeree ochood hevtej baihuu
Алдаа гаргачихаад бас үлдэх санаатай. муу 60 тэмбүүгийн нэг хэсгийг цаазал
2018-08-15
зочин:
яг яасан, яг яаа гэх гээд байгаан, үерээр далимдуулж ажлыг нь авах гээд үхэлдээд байгаа юм аа даа янз нь,
2018-08-15
zochin:
adilhan hariutslaga huleeh estoi baihoo olon udaagiin asuudal bna shde es zuitei baildaa ta
2018-08-15