Итали: Амиа алдагсдын тоо 35-д хүрчээ
2018-08-15

Италийн хойд хэсгийн Генуя хотын Моранди хурдны замын гүүр нурсан билээ. Уг ослын улмаас амиа алдагсдын тоо 35-д хүрсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

 

Ослоор 16 хүн бэртэж, 12 хүн сураггүй болсон бөгөөд 300 гаруй аврагчид ажиллаж байна.

 

Тус бүсэд ширүүн аадар бороо орж, улмаар тус гүүрний 80 метр урттай хэсэг нурсан аж.  Гүүр нурах үед 30-35 автомашин 45 метрийн гүн рүү унасан гэнэ.

 

 

Гүүрний бусад хэсэг нурах эрсдэлтэй учир аврагчид иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

 

Моранди гэх гүүр 1960 онд ашиглалтад орсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин