Италид гүүр нурсны дараа ОНЦ БАЙДАЛ зарлалаа
2018-08-16

Италийн хойд хэсгийн Генуя хотын Моранди хурдны замын гүүр нурсан билээ. Уг ослын улмаас амиа алдагсдын тоо 39-д хүрсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

 

Тэгвэл Италийн Ерөнхий сайд Жузеппе Конт дээрх үйл явдлын дараа Генуя хотноо 12 сарын хугацаатай ОНЦ БАЙДАЛ зарлажээ. Энэ хугацаанд уг гүүрийг ашиглахгүй бөгөөд дахин засварлах үүргийг албаныханд өгчээ.  Засгийн газар тус хотноо 5 сая евро өгөхөө амлажээ. 

 

Ослоор 16 хүн бэртэж, 12 хүн сураггүй болсон бөгөөд 300 гаруй аврагчид ажиллаж байна.

 

Тус бүсэд ширүүн аадар бороо орж, улмаар тус гүүрний 80 метр урттай хэсэг нурсан аж.  Гүүр нурах үед 30-35 автомашин 45 метрийн гүн рүү унасан гэнэ.

 

Гүүрний бусад хэсэг нурах эрсдэлтэй учир аврагчид 400 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

 

Моранди гэх гүүр 1960 онд ашиглалтад орсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Baigaliin gamshigaa meddeg humuus yum. Manaid Hurelsuhee ortsruuliya hemeen shaagildana
2018-08-16