Зөвшөөрөлгүй худалдаалж байсан эмийн талаар мэдээлэл хийнэ
2018-08-16

 

 

Нийслэлийн Иргэний танхимд

 

09:00 цагт "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт

 

09.00 цагт Зуслангийн хаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлийг 2018 оны 08 сарын 16 өдрийн 09:00 цагт мэдээлэл хийнэ. Сонирхсон хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа болох Нарс зусланлуу явах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 88097606 89119449

 

МУИС-ийн Номын санд

 

09:00 цагт Олон улсын BIRDS төсөл буюу сансрын технологи хөгжүүлэгч орнуудын олон улсын хурал эхэлнэ. Энэ удаагийн хурал байгаль орчинд хиймэл дагуулыг ашиглах, түүний хэрэглээ гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болно.

 

НМХГ-ын хурлын зааланд

 

10:00 цагаас Зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. 

 

Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт 

 

11:00 цагаас Агаар, хөрсний бохирдлоос эхлээд нийслэлийн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид энэ тал дээр хэрэгжүүлэх бодлого боловсруулах чиглэлээр Шинжлэх ухааны академи, НЗДТГ хамтран ажиллахаар гэрээ үзэглэнэ.

 

Төрийн ордны “В” танхимд

 

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан БЗД-т үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд мөн ЭМЯ-ны төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийвэрлэх талаар хэлэлцүүлэг хийнэ.

 

Төв цэвэрлэх байгууламжид 

 

11:00 цагаас Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилга хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх" төсөл, мөн гэрээт ажлуудын үйл явцтай танилцана. 

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

 

11:30 цагт  Дэлхийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтран хэрэгжүүлж буй “Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлыг иргэдийн оролцоотойгоор Mappilary аппликейшн ашиглан зурган мэдээлэл бүрдүүлж, үнэлгээ хийн, авто замын ашиглалтын түвшинг тодорхойлох аян”-ын хүрээнд хийгдэх “Иргэдийн оролцоотойгоор Нийслэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх” уралдааны талаарх мэдээллийг өгнө.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11:30 цагаас Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийнэ. Зөрчлийн тухай хууль нь амьдралд нийцэхгүй байгаагаас цагдаа, иргэний хооронд байнга мөргөлдөөн гарч байгаа тул ийм шийдвэрт хүрчээ.

 

12:00 цагаас "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас Төв аймгийн Заамар суманд Туул голын гольдрил дотор алт олборлож байгаа компаниудын тухай баримттай мэдээлэл дэлгэнэ.

 

Шархадны сургалтын төвд

 

11:40 цагаас Оюутан цэргийн тангарагийн баяртай. Арга хэмжээнд цэргүүдийн ар гэрийнхэн, БХ-ын сайд Н.Энхболд, Боловсролын сайд Цогзолмаа нар оролцоно. 

Shuud.mn
Сонин хачин