АНУ, Хойд Солонгост тусалсан компаниудыг ДОНГОДОВ
2018-08-16

АНУ-ын эрх баригчид Хойд Солонгос улсад тусалсан БНХАУ, ОХУ, Сингапурын гурван компани болон нэг хувь хүнд  ХОРИГ тавьсан талаар “www.upi.com” сайт мэдээллээ.

 

 

Хууль бус тээвэрлэлт хийсэн компаниуд, хувь хүнийг НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолыг ноцтой зөрчсөн хэмээн буруутгажээ.

 

Хоригт БНХАУ-ын “Dalian Sun Moon Star International Logistics Trading Co”, Сингапурын “SINSMS Pte”, ОХУ тээвэр зуучийн “Profinet” компани болон тус компанийн ерөнхий менежер Василий Колчанов багтсан байна.

 

Эдгээр компаниуд болон Василий Колчановын АНУ дахь хөрөнгийг битүүмжлэн, тодорхой хугацаанд АНУ-ын компаниудтай худалдаа хийх, бизнес хийх боломжгүй болжээ.

 

“БНХАУ, Сингапурын компаниуд хууль бусаад Хойд Солонгос руу согтууруулах ундаа, тамхи бусад бүтээгдэхүүн экспортлосон. ОХУ-ын компани Хойд Солонгосын хөлөг онгоцууд газрын тос тээвэрлэхэд нь дэмжлэг үзүүлсэн” гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин