Багшийн цалинг нэмэхгүй бол хүүхдийн эрх зөрчигдсөөр байна
2018-08-16

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр /2018.08.16/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг  MPA.mn

 

Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Санжмятав “ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ирэхдээ “Засгийн газарт цалин нэмэх боломжийг олгосон. Тийм учраас цалин нэмэх асуудлыг шийдэх эрх нь Засгийн газарт үлдэж байгаа” хэмээсэн. Бид Засгийн газарт шаардлага хүргүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд энэ сарын 3-нд Ерөнхий сайдад  шаардлага хүргүүлэхэд 50 хувь нэмэгдүүлэх асуудлыг судалж байгаа” гэдэг хариу ирсэн.  Багш нарын цалин нэмүүлэх түр холооноос ажлын хэсэг гаргаж, тавдугаар сарын 1-нд ажилт хаялт зарлахаар ярьж байсан. Гэтэл цалин нэмнэ гэсэн учраас ажил хаялтыг зогсоосон ч одоог хүртэл нам жим байна. Тиймээс бид бүхэн өнөөдөр дахин багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа юм” гэлээ.

 

Хэвлэлийн хуралд оролцсон багш нарын төлөөлөл "ОУВС ирэхтэй холбогдуулан Төрийн гурван өндөрлөгт өнгөрөгч долоодугаар сард хүсэлт хүргүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдад ханд гэдэг цаас өгсөн. Жилийн хугацаанд цалин нэмэгдүүлээгүй, зөвхөн цаас л өгсөөр ирлээ. Төрийн түшээд хүүхдийн эрх ашгийг хамгаалах тал дээр сэтгэл гаргахгүй хэр нь зөвхөн сандал, ширээ, намын асуудлаа яриад байна. Хүүхдийн эрх ашгийн төлөө уул уурхай, архи тамхины орлогоос таван хувийг хүүхдэд зориулаач. Ард иргэдийн үгийг сонсож, амлалтаа биелүүлдэг байгаач гэдэг шаардлагыг бид тавьж байна. Багшийн цалинг нэмэхгүй бол хүүхдийн эрх зөрчигдсөөр байна" гэж байлаа.

 

Багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа төдийгүй гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэж байлаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
5451:
өдрийн тал ажиллана бас бүтэн 3 сар амарна арай даварцан уу айн
2018-08-17
98561:
эд нар бүтэн 3 сар амардаг байж, бас бүтэн өдөр ажилладгүй биддэ арай даварцан уу үдээс хойш эсвэл үдээс өмнө л өлрийн тал л хичээл ордог биддэ даварцан юма
2018-08-17
choijilsvren geech ulaan tsagaandaa garsan deetemchin 1 bn aa . ingej ch mi hamgaalj suudag biz . bolovsroliig muljij bui ene ulugchin 1 kamandiinh . tonoh gej ene chavgantsiig mi zalsan . 2 tseheree bvltertel dagzaa dvlj dvr esgehiig ni yanaaa .
2018-08-16
said nertei avgai:
ene pioneriin udirdagch avgai shulmas l gesen yg.yaj mungu idehee medne harin tenegthiig yzyylj ugnu duu.heleh yg alga. gachuurtad ter hausiig ochood yzeerei yaj mungu iddeg ni haragdana. hovdoos irsen morin tolgoitoi nairamdal zusland pioneriin udirdagch hiij bsn gar yaj mungu olhuu.
2018-08-16
лхагва:
Нэгэнт л ажил хийж байгаагаас хойш цалин нь амьдралд нь хvрэлцээтэй байх естой энэ бол гарцаагvй харин эрхэм сурган хvмvvжvvлэгч нар минь та нар монгол улсын ирээдvй хойчисыг сурган хvмvvжvvлэх энэ ондор хариуцлагаа гvнээ ухамсарлаж шавь нараа ес суртахуунтай, ходолморч, аривч хямгач, цэвэрч нямбай,соелтой,хvн чанартай иргэн болгон толовшvvлэхийг оорсдоороо vлгэрлэж улс орондоо гавъяа байгуулаасай
2018-08-16