С.Мишгээ: Зөрчлийн тухай хуулийн золиос нь ЦАГДАА нар
2018-08-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийлээ. Зөрчлийн тухай хууль нь амьдралд нийцэхгүй байгаагаас цагдаа, иргэний хооронд байнга мөргөлдөөн гарч байгаа тул ийм шийдвэрт хүрчээ.

 

Иргэн С.Мишгээ “Амьдралд нийцэхгүй, хөрсөн дээр буугаагүй Зөрчлийн тухай хуулийн золиос цагдаагийн байгууллага болсон. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаа, иргэн хоёрын хооронд зөрчилдөөн гарсаар ирсэн. Би цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдаас хувиасаа болон жижиг худалдаа эрхлэгч иргэдийн өмнөөс уучлалт хүсч байна. Энэ бол бялдуучлал биш. Намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө өчигдөр шүүхээр оруулсан. Зургаан сарын 28-нд надад Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Үүнийгээ 40 гаруй хоногийн хугацаанд мэдүүлээгүй хэр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүднээс намайг гавласан. Би гэр бүлдээ хэлэх гэтэл “Та шүүх дээр очоод ярь” гэсэн. Энэ сарын 20-ны өглөө 09.00 цагт Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг хавчин, гадуурхаж байгаа шүүх хурал болно. Ийм муухай Зөрчлийн хууль үйлчлээд байна” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Б.Энхбаяр гэж Хууль зүйн дэд сайд,Бямбацогт гэж хууль мэдэхгүй сайд асан 2-ын оруулж батлуулсан хамгийн утгагүй ,хэрэгжих боломжгүй өөрөө зөрчилтэй хууль бол энэ хууль мөн.Олон ард иргэдийн эрхэнд халдсан энэ хуулийг цуцлах шаардлагатайг Нямдорж тухайн үедээ мэдээд эсэргүүцэж байсан боловч сайд болсноосоо хойш таг дуугүй байгаа нь сонин.Сайд өөрөө зөрчилтэй ,эсвэл жүжиг тавьдаг гэж ойлгогдохоор байна.
2018-08-16