Ким Чен Намыг хөнөөсөн гэдгийг батлах хангалттай нотолгоо бий
2018-08-16

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн оны хоёрдугаар сард Малайзын нийслэл Куала Лампурын нисэх буудалд байхдаа гэнэтийн халдлагаар амиа алдсан билээ.

 

 

Түүнийг үхэлд шууд хүргэдэг “VX” гэх химийн бодисоор хордуулан, хөнөөсөн болохыг тогтоосон юм. Тэрээр эмнэлэгийн тусламж авч чадалгүй, нисэхийн хүлээн авах өрөөнд амьсгал хураасан аж. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан хоёр эмэгтэйг баривчилсан бөгөөд өнөөдөр тэдний шүүх хурал болж байна.

 

“Шүүхээс тэднийг санаатай аллага үйлдсэн” хэмээн буруутгажээ. “Санаатай аллага гэдгийг батлах хангалттай баримт нотолгоо олдсон” хэмээн албаныхан мэдэгдэв.

 

Сэжигтэн Доан Тхи Хуонг, Сити Аясах нар Ким Чен Намын амийг санаатайгаар хөнөөсөн нь тогтоогдвол ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгүүлэх юм. Харин эмэгтэйчүүд “Бид шоунд оролцож байсан Ким Чен Нам бол бидний бай байсан. Бид зөвхөн шоунаас өгөгдсөн даалгавар гүйцэтгэсэн” хэмээсэн билээ. Вьетнамын иргэн Доан Тхи Хуонг “Бид ямар ч буруугүй” гэж хэлжээ.

 

“Хойд Солонгосын захиалгаар Ким Чен Намыг хөнөөсөн” хэмээн Малайзын эрх баригчид мэдэгдэж, хоёр улс өнөөг хүртэл зөрчилдсөөр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Duujluuriin gogtsoo huzuug ni oroohoor uilaad unenee ucnu. Yadah yun.
2018-08-16
bas show bolj bga uchir tsaazaar avah heregtei bn lda 2 oo
2018-08-16