Венеусэлийн төв эмнэлэг цэвэр усгүй болж, хаалгаа барьжээ
2018-08-16

Венеусэлийн нийслэл Каракас хотын “Central University of Venezuela” эмнэлэг цэвэр усгүй болж, хаалгаа барихад хүрсэн талаар  “www.newsweek.com” сайт мэдээллээ.

 

 

Тус эмнэлэг Каракасын хамгийн том эмнэлэг юм. Эмнэлэг нэмж өвчтөн авахгүй гэдгээ илэрхийлэн төв хаалга дээрээ “Ус байхгүй. Үйл ажиллагаа зогссон” хэмээн бичжээ. Цэвэр усгүйн улмаас хагалгаа хийх боломжгүй болсон байна.

 

Ус ирэх хүртэл угаалгын өрөө ашиглахгүй байхыг эмнэлгийн удирдлагууд сануулсан нь ажилчид болон өвчтнүүд хүндхэн байдалд оржээ. Өвчтнүүд эмнэлгийн ард байрлах цэвэр усны цоргоос гоожих усыг тосох болсон гэнэ.

 

Каракасын ихэнх дэлгүүрүүд цэвэр усны хомсдолд орж, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангахад хүндрэл учирчээ.

 

2013 оноос хойш эдийн засгийн хямралтай байгаа Венеусэлийг орхин гарах иргэдийг цуваа үргэлжилсээр байна. Венеусэлийн 2,3 сая иргэн эх орноосоо дүрвэжээ.

 

НҮБ, өчигдөр Венеусэлийн дүрвэгсдэд зориулан 50 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Тус тусламжийн ихэнхийг Венеусэлийн иргэдийг хүлээн авч буй орнуудад өгөх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин