С.Батболд:Замын хөдөлгөөнийг хааж, иргэдийг бухимдуулмааргүй байна
2018-08-16

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

 

-Энэ амралтын өдрүүдэд ачаалал ихтэй байна. Тийм учраас томоохон худалдааны төв, захуудын үйл ажиллагаанд ирэх долоо хоногт зохицуулалт хийх хэрэгтэй. Замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах хэрэггүй. Замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, олон нийтийг бухимдуулахгүй баймаар байна. Наймдугаар сарын 20 есдүгээр сарын 10 хүртэл ачаалал ихтэй байна. Хичээлийн шинэ жилийн нээлтийг ЕБС-ийнх 08.00 цагт, мэргэжлийн сургалт үйлдвэр, коллежийнх 10.00 цагаас их дээд сургуулийнх 12.00 цагт байхаар зохицуулах саналтай байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин