Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2018-08-17

 

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:Өнөөдөр ихэнх нутгаар хур бороо татарч, дулаарна.

 

2018 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн  зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 28-33 градус, говийн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин