Нэрт дуучин Арета Франклин таалал төгслөө
2018-08-17

Америкийн нэрт дуучин, төгөлдөр хуурч Арета Франклин өчигдөр 76 насандаа Детройт дахь гэртээ таалал төгссөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрээр олон жилийн турш  нойр булчирхайн хорт хавдраар өвчилсөн юм. Хэдхэн өдрийн өмнө олон улсын хэвлэлийнхэн “дуучны биеийн байдал муу байгаа” хэмээн мэдээлсэн билээ.

 

 

Арета Франклин өвчний улмаас дахин тайзнаа гарах боломжгүй хэмээн өнгөрсөн оны хоёрдугаар сард мэдэгдэж, урлагийн замаа өндөрлүүлсэн юм.  Грэммийн шагналыг тэрээр 18 удаа хүртэж, 17 удаа “Шилдэг 10” хөгжийн жагсаалтад тэргүүлсэн бөгөөд түүнийг “Соулын хатан хаан” хэмээн олноо хүндлэгддэг.

 

Дээрх мэдээллийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний гэргий Хилари Клинтон “50 жилийн турш биднийг уяруулж, уйлуулсан танд баярлалаа” гэсэн бол Ерөнхийлөгч Барак Обама болон гэргий Мишель Обама нар “Таны дуу хоолой харанхуйг гэрэлтүүлж, олон сая хүнд итгэл найдвар бэлэглэсэн” хэмээн мэдэгджээ. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудастаа “Таны дуу хоолой бол бурхнаас илгээсэн гайхамшигтай бэлэг” хэмээн жиргэв.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш өнгөрсөн 2005 онд дуучин Арета Франклинд “Эрх чөлөөний одон”-г гардуулсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин