Хан-Уул дүүрэгт боомоор хүн өвчилжээ
2010-12-06

Хан-Уул дүүргийн иргэн С малын гоц халдварт боомоор өвчилсөн болох нь тогтоогджээ. Тэрбээр халуурч, тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 1-нд хэвтсэн ч онош тогтоогдохгүй байсан тул ХӨҮСТ-д ханджээ. Харин  түүнд нарийн шинжилгээ хийхэд  боом өвчний халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн, ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Сүүлийн үед боом халдварт өвчин хүнд халдварлах, өвчтэй малаас хүнд халдах эрсдэл их байгааг   малчид ард иргэдэд анхааруулж байна. Ч.Санчирмаа

Shuud.mn
Сонин хачин