Ерөнхийлөгч Х.Баттулга ТАЗ-ийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлэв
2018-08-17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээлээ.

 

Албан бичигт дурдсанаар Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа хүргүүлж байгаа юм.

 

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “…төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах…” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

 

Иймд Төрийн албаны зөвлөл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллахгүй байгаа зөрчлийг арилгах, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, тодорхой арга хэмжээ авахуулах, төрийн жинхэнэ албаны болон удирдах ажилтны томилгоог хуульд нийцүүлэх, шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаагаас улс төржилт туйлдаа хүрч, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үзэгдэл, хууль бус томилгоо хавтгайрч, төрийн албанд ёс зүйгүй, сахилга, хариуцлагагүй байдал ноёлж, иргэд туйлын их бухимдалтай болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигтээ, Төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбумын” гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар онцлон дурдав.

Эх сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин
маш зөв
2018-08-18
зочин:
Зөв шүү, 60 тэр бум гэж ярьж бичиг цаас солилцохоос цааш юм алга, энэ дээр улс гүрний тэргүүн юм бол ерөнхийлөгч биечлэн шийдэх хэрэгтэй М.Энхболд энэ талаар дугарсан болгоны амыг барьж юунд ч дийлдэхгүй ичих нүүргүй энэ суудалд насаараа сууж бузар булайгаа дарж байх юм шиг авирлаж байна, хувилдаад байгаа хүчний байгуулагуудын удирдлагыг сольж болохгүй бол онц байдал зарлаж байгаад ч гэсэн асуудлыг шийдэхгүй бол Эх орон чинь хэцүүдлээ, улс орноо аврах гэсэн түшээд үгээ хэлж байна дээр нь монгол түмэн байна шүү дээ ерөнхийлөгч өө.
2018-08-18
Засгийн Газраас Яамдуудад шалгалт хийгдээд эхэлсэн.Мэдээж дүнгээ гаргаж хариуцлага яригдана.Үүнийг угтаж үнэр авчихаад ЕТГ бичиг шидсэн биз.ТАЗ-г ЗИ байх үед өөрчилөөгүй юу.
2018-08-17
Ганц Цогоо биш төрийн албаны зөвлөлийн 3 гишvvн, ажлын албаны дарга сумын клубын эрхлэгч Баатарсайхан мануухай бvгд хариуцлага хүлээх нь зөв шүү дээ. Ямар шалгуураар төрд ийм хүмүүс авсанаа хүлээ. Одоо бүх яам. Газруудад шударгаар цэвэрлэгээ хийх үүрэг төрийн албаны зөвлөлд өгөх хэрэгтэй. ТАЗ терийн албыг хамгаалахын оронд нам дагасан томилгоог л дуугvй еегшvvлж бна
2018-08-17
MASH ZOV ENE GAZAR TORIIN ALBIIG VNEHEER GUTAAJ BNA TER BOLOVSROLIIN YAAMNII YALZRALIIG HARDAAA HOVD YAAM BOLSON HOVD YAAM SHVVV BVH GAZAR HELTESIIN DARGA NAR N HOVDIIIH TSOGZOLMAA SAID BOL TORIIN ALBANII ZOVLOLOOR HVSSEN HUULI BUS SHIIDVEREE GARGUULDAG GESEN
2018-08-17
Zochin:
60 ТЭРБУМ ГЭДЭГ ТООГ ХЭДЭН ЖИЛ ЯРИХ БОЛЖ БАЙНА.ОДОО БОЛИМООР ЮМ УЛИГ ДОМ БОЛТЛОО ЯРИЛАА ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНЫ ГАРГАСАН ШИЙДВЭРД ИТГЭХГҮЙ БОЛ ХУУЛЬ ЦААЦАТ ОРОН ГЭЖ ЯВАХ ХЭРЭГ БАЙНА УУ.НЭГ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОМООР ЮМ ТИЙМ Ч СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БАЙГАА БОЛОЛТОЙ.
2018-08-17
Zochin4:
60 ТЭРБУМ ГЭДЭГ ТООГ Ү
2018-08-17
Маш зөв төрийн албаны зөвлөлийнхөн даргахсаа эхлээд өөрсдийгөө их юманд бодсон мэдлэггүй хуурамч зантай 2 нүүртэй бялдууч рүмүүс байдаг. Тэдний гараар нэр үл мэдэх шихи хутаг юу юу ч билээ УИХын гишүүдийн их сургууль нэртэй амбаар байшинг дүүргэгчид төрд шургалдаг. Тэд шалгалт авсан болж намын үүрэг биeлүүлдэг
2018-08-17
Үнэн хогийн газар. Сэлэнгэд Жаргалсайхан гэж нөхөр аймгийн ИТХ ын төлөөлөгч байж болвсролын газрын даргаар ажиллаад байхад Сэлэнгийн төрийн албаны салбар зөвлөл юу ч хийхгүү новшийн
2018-08-17
Mash zuw:
Zuitei
2018-08-17
Zochin:
Erunhiilugch ajilaa hoigeed l alban bichig hurguulj baigaan bishuu.
2018-08-17
Zochin.:
Mi ovogtiig ooriig ni zailuul.muu hulgaich luivarchin.
2018-08-17
Zochin:
Zuw shuu. Huuliin hureend ajlaa hiij chaddaggui, hen negen alban tushaaltnaas haraat baidag. Huuliin dagiu zohih shaardlagaa tawidag, haraat bus baiguullaga baoh estoi
2018-08-17
Уг нь зөв юм аа.ХАриуцлага тооцох ер нь орхигдоод байгаа учраас л авилгал,алалдаан,ялзрал төрд шүглээд байгаа шүү,
2018-08-17
зочин:
Энэ Баттулга хийх ажлаа ч мэдэхгүй ёстой Лалар юмаа.Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох л бол Баттулгатай,Баттулгагүй л шийднэ шүүдээ.Ажлаа мэддэггүй ерөнхийлөгчөнцөр л ийм байдаг байхдаа хөөрхий.Ингэж суухыг нь харахад өр өвдмөөрч юм шиг
2018-08-17
e:
zow zow
2018-08-17