Хүүхдүүдийг хүчирхийлсэн санваартнуудыг АРААТАН-тай зүйрлэв
2018-08-17

АНУ-ын Пеннсилвани мужийн Дээд шүүх энэ долоо хоногийн эхээр мужид үйл ажиллагаагаа явуулах каталок шашны сүмийн санваартнууд олон жилийн өмнөөс бага насны хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татах, хүчирхийлсэн, дарамталсан болохыг баримтаар тогтоосон. Уг хууль бус үйлдлийг сүмийн удирдлагууд нь мэддэг байсан ч өнөөг хүртэл нууж байсан гэнэ.

 

 

Мужийн санваартнууд 70 гаруй жилийн хугацаанд 1,000 гаруй хүүхдийг хүчирхийлсэн гэнэ. Хохирогчдын тоо дээрхээс ч их байх магадлалтай гэдгийг Мужийн ерөнхий прокурор Жош Шапиро онцлов.

 

Тэгвэл католик шашны тэргүүн Францис хүүхдүүдийг хүчирхийлсэн санваартнуудыг АРААТАН хэмээн тодорхойлсон гэж ойрын эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ тэрбээр дээрх бэлгийн мөлжлөгийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

 

Ватиканы хэвлэлийн албаны дарга Грег Бурк “Пеннсилвани мужийн санваартнууд талаарх гэмт нүгэлийг хоёр үгээр тайлбарлаж болно. Ичгүүр ба уй гашуу. Бурханд үнэнчээ баталсан санваартнууд хүүхдүүдийг хүчирхийлж, дарамталдаг байсан гэдгийг сонсоод би шаналлаа. Санваартнууд хүүхдүүдийг адислаж, зөв зам руу нь хөтлөх ёстой. Гэтэл тэд ариун журмыг зөрчиж, араатан мэт аашилжээ” гэж мэдэгджээ.

 

АНУ, Ватикан яаралтай уг хэргийг шалган мөрдөж, хүүхдэд хүчирхийлсэн санваартнуудыг шийтгэх хэрэгтэй гэдгийг сануулав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин