Нийслэлийн 91 мянган нэгж талбар зураглалын АЛДААТАЙ
2018-08-17

Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2018.08.17/ боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү "Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нь газрын кадастрын чиглэлээр нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үд хөдлөх хөрөнгө, түүний нөхцөл байдал, үйл ажиллагааг кадастрын хэмжилт зураглал, хаягжилт, бүртгэлийг баталгаажуулдаг. Газрын кадастрын бүртгэлийг анх цаасан хэлбэрээр хийдэг байсан бол орчин үеийн кадастрын бүртгэлийн системийг 2002 оноос нэвтрүүлж, хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 391 орчим мянган нэгж талбар, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэйгээр бүртгэгджээ. Үүнээс 17500 нэгж талбарт газар дээрх талбайн хэмжээг сонгосон, 25602 нэгж талбарт газрын эрхийн бүртгэл хийгдээгүй, 140 мянган нэгж талбарт газрын эрхийн бүртгэл алдаатай, 91 мянган нэгж талбар газар нь зураглалын хувьд алдаатай, нэгж талбарын хувийн хэрэг нь захирамжаар үүссэн ихэнхи өрөө тасалгаа стандартын бус, харилцан уялдаагүй 6 төрлийн программ хангамж ашиглаж байна. Ихэни дүүргүүдийн газрын албаны техник, тоног төөхөрөмж хуучирсан, кадастрын хэмжилт, зураглал хийх багаж, хэрэгслээр дутмаг байна" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn


Тус газрынй үйл ажиллагаанд шүүхээр шийдвэрлэж буй газартай холбоотой маргаан асуудал болоод байгаа аж. Бүх шатны шүүхээр шийдвэрлэгдэж буй маргааны 20-25 хувь нь газрын маргаан байдаг. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас бүх шатны шүүхийн байгууллагад гаргаж өгсөн нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийн тоо өнөөдрийн байдлаар 1255-д хүрчээ. Иймд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, кадастрын нэгдсэн мэдээллийн сан байгуулахаар хөрөнгө санхүүг шийдвэрлэжээ. 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлийн 390 гаруй мянган нэгж, талбарыг эзэмшигч, ашиглагч нарын мэдээлэл нь өндөр тусгагийн нэгдсэн тогтолцонд шилжин, засварлагдсанаар иргэн аж ахуй нэгж, байгууллагуудад үзүүлж буй газрын харилцааны үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэж, цаг хугацаа, орон зайнаас үүссэн хоцрогдол арилна гэж үзэж байна" гэлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, Улсын кадастрын нэгдсэн мэдээллийн санд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийг 2018.07.20-ны өдрөөс эхлэн 2019.12.01 хүртэл хугацаанд "Геомастер" ХХК хэрэгжүүлэхээр тендерт шалгарчээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
program hangamj system baiguulah IT-n tusliig geodesyn company guitsetgej baigaa yaj baigaa! tender ni No-toi
2018-08-17