Сэтгүүлчдийг ДАЙСАН гэсэн Трампт хариуг нь барив
2018-08-17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгогдсон цагаасаа хэвлэлийнхэнтэй зөрчилдөж ирсэн. Тэрбээр нэг бус удаа сэтгүүлчдийг “Ардын дайснууд” хэмээн доромжилсон удаатай.

 

 

Сэтгүүлчдийг санаатайгаар доромжилж, өдөөн турхирч буй Ерөнхийлөгчдөө сануулга өгөх зорилгоор тус улсын 350 гаруй хэвлэлийн байгууллага нэгдэж, #Хэнч дайсан биш гэх кампанит ажил зохион байгуулж эхэлжээ.

 

Трампын Засаг захиргаа сэтгүүлчдийн эсрэг явуулж буй хавчлага, гадуурхлыг “Востон Глобал” сонин БОХИР ДАЙН хэмээн тодорхойлж, шинэхэн дугаарынхаа нүүрэнд уг асуудлаар нийтлэл бичжээ.

 

Хэвлэлийнхэн өөрийнх нь эсрэг нэгдсэн явдалд Трамп эгдүүцэж, твиттер хуудастаа  “Би хэний ч эсрэг дайн хийгээгүй” гэж жиргэв.

 

Тэрбээр өмнө нь “Хэвлэлийнхэн миний суудлыг ганхуулах, суудлаас минь түлхэн унагаахын тулд худал мэдээлэл тарааж байна” гэж мэдэгджээ.

 

НҮБ-ын шинжээчид Цагаан ордны тэргүүнийг сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллээ зогсоохыг шаардсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ynen:
Ynen l yg xelsen bna sh dee,
2018-08-17