Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-08-19

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, ихэнх нутгаар өмнөх өдрөөс сэрүүхэн байна.


2018 оны 08 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин