Энэтхэгт үерээр 350 хүн амиа алджээ
2018-08-20

Энэтхэгийн Керала  мужид олон өдөр орсон аадар бороо их хэмжээний хохирол учруулж байна. Мужийн ихэнх хэсэг үерт авсан бөгөөд олон сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Уг байгалийн гамшгийн уршгаар 350 хүн амиа алдсан” хэмээн тус улсын Онцгой байдлын газраас уламжлав. Аврах ажиллагаанд армийн албан хаагчдыг дайчилж буй бөгөөд үерт авсан тус мужид улаан сэрэмжлүүлэг асаажээ.

 

Аврагчид хүрч чадахгүй буй бүс нутгуудад нисдэг тэргээр хоол хүнс тараасан байна.

 

Тус мужийн улстөрч Сажи Черян “Бидэнд туслаач. Хүмүүст тусламж хэрэгтэй байна” хэмээн нулимс дуслуулан төв телевизээр мэдэгджээ. Ерөнхий сайд Нарендра Моди “Бүх хүнийг аварч, тусламж үзүүлэх болно” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин