Хуримынхаа үеэр Путинтэй бүжиглэв
2018-08-20

Австрийн Гадаад хэргийн сайд Карин Кнэйсли өнгөрсөн амралтын өдөр хуримаа хийсэн билээ.

 

 

Өдгөө 53 настай сайд бизнес эрхлэгч Вольфганг Мейлингертэй гэрлэсэн юм. Сайдын хурим олны анхаарал татсан нь тус хуриманд уригдсан нэгэн зочинтой холбоотой. Учир нь тус хуриманд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцсон билээ.

 

 

Кремлийн тэргүүн хуриманд 20 минут орчим саатсан бөгөөд дараа нь Германы Канцлер Ангила Меркелтэй уулзахаар Берлин хот руу нисчээ. Сүйт бүсгүй хуримынхаа үеэр Путинтэй бүжиглэсэн байна.

 

 

Путин энэ оны эхээр Австри улсад айлчилсан бөгөөд энэ үеэр сайд хуримын урилгаа түүнд өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
53-tai gesen chin yamar hugshin tsaraitai ovortoi yum be ....
2018-08-20