ЦУС ХАРВАЛТ-ын НАЙМАН шинж тэмдэг
2018-08-20

Цус харвах шинж тэмдэг гэнэт илэрдэг хэдий ч зарим нэг тохиолдолд хүний бие махбодь урьдчилан дохио өгөх нь бий. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

 

Өндөр цусны даралт

 

 

Байнга өндөр даралттай байдаг хүмүүс энэ шинж тэмдгийг тэр болгон мэдэрдэггүй. Өндөр даралтыг тэд аюулын дохио гэж хүлээн авдаггүй. Өндөр цусны даралт нь тархины судас агшилт эсвэл гэмтэлтэй холбоотой тул энэ үед хариу арга хэмжээ авах хэрэгтэй.

 

 Хүзүүгээр хөших

 

 

Стресс, буруу байрлал эсвэл хэт их биеийн ачаалал авсантай холбоотой байж болно. Мөн үүнээс гадна тархины судасны гэмтэл, бөөгнөрөлтэй холбож үзнэ. Хэрвээ та эрүүгээ цээжиндээ хүргэж чадахгүй байгаа бол, хүргэх оролдлого хийж байхад хүзүүгээр өвдөх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.

 

 Хүчтэй толгойн өвдөлт

 

 

Толгойн өвчний шалтгаан ямар ч байж болно, ихэнх тохиолдолд эрүүл мэндийн аюултай дохио болж чадахгүй. Гэхдээ ямар нэгэн шалтгаангүйгээр хүчтэй өвдөж байвал эмчид үзүүлээрэй. Хүчтэй лугшиж өвдөх толгой нь цусны өндөр даралтын шинж тэмдэг байж болно. Магадгүй цус харвалтын дохио байхыг анхаарна уу.

 

 Биеийн нэг тал мэдээгүй болох

 

 

Энэ нь цус харвалтын түгээмэл шинж тэмдэг. Нойрон дунд биеийн нэг тал мэдээгүй болох тохиолдол бий. Энэ нь шууд цус харвалтын дохио биш ч гэлээ ямартай ч анхааралгүй орхиж огт болохгүй.

 

 Хараа муудах

 

 

Харааны ямар нэгэн асуудалгүй байсан хүн аливаа зүйл давхардаж харагдах, бүрэлзэх зэрэг шинж тэмдэг илэрвэл бас л эмчид үзүүлэх том шалтгаан болно.

 

Гэнэт ядрах мэдрэмж төрөх

 

 

Тархины цусан хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд энэ шинж тэмдэг илрэх нь элбэг. Цус харвахын өмнө хүмүүсийн нойр ихээр хүрэх, заримдаа мэдээгүй ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

 

 Алхаж, гараа өргөж чадахгүй болох

 

 

Гар, хөлийн хөдөлгөөнөө удирдах чадвараа алддаг. Мөрөөр огцом эвгүй өвдөх нь яаралтай эмчид үзүүлэх дохио юм.

 

 Толгой эргэх, бие сулрах

 

 

Эдгээр шинж тэмдэг нь эрүүл мэндийн асуудал үүссэнийг илтгэнэ. Онцын аюултай өвчний шинж тэмдэг болохгүй ч гэлээ заавал эмчид үзүүлэх шалтгаан бол мөн. Ялангуяа зүрх, судасны өвчлөлөөр өвдөж буй хүний хувьд анхаарах шинж тэмдэг ажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хонгор минь энд асуух хэрэггүй шууд компьютер томографын харуул 120 мянга бол та нарын нэг шоуны мөнгө 2 удаагийн шуугаад хойш тавиад 120 мянган төгрөг тушаагаад аль ч эмнэлэг харуулсан болно 10 минутын л ажил үхлээс аврагдах ч юм бил үү
2023-05-27
Zochin:
Tolgoi yg oroi deeree 2 3 minut dawtamjtai odorjin hatgaj owdwol daralt yu nas 25
2020-05-10
Хонгор минь энд асуух хэрэггүй шууд компьютер томографын харуул 120 мянга бол та нарын нэг шоуны мөнгө 2 удаагийн шуугаад хойш тавиад 120 мянган төгрөг тушаагаад аль ч эмнэлэг харуулсан болно 10 минутын л ажил үхлээс аврагдах ч юм бил үү
zochin:
manaih hudulguun zasah emchilgee oligtoi hiideggyi illeg hagas dytyy hiogeed l 10 dyysaad gargagag sybilal ni unjij hiine ar gert ni helj zaasan l boldog bolohoor saa saajilt mi oligtoi arilahgyi tahir dytyy boloh yum oligtoi hudulguun zasal hiideg boloosoihyatad shig
2018-08-20