Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
2018-08-20

 

Засгийн газар энэ намраас цалин нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан. Саяхан ОУВС-гийн төлөөлөгчид ирж, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан, дараагийн ээлжинд хэрэгжүүлэх гэрээ хэлэлцлээ тохироод явсан билээ. Үүнд цалин нэмэгдүүлэх асуудал ч багтсан. ХНХ-ын сайд С.Чинзориг цалин нэмэгдүүлэх асуудлыг энэ долоо хоногт Засгийн газарт оруулахаа мэдэгдэж байсан.

 

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал хэлэлцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өнөөдөр ХНХЯ-ны хурлын танхимд өнөөдөр 15:00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
demiirel:
torguulinxa dung osgox gesen bashir arga onoodor torguulj uzeegui mongol xun barag bxgui
2018-08-20
Irgen:
Tatvar diildehee bailaa.
2018-08-20
demiidee buh torguuli dagaad usnu gsn ug shtee
2018-08-20